1. ЭЗЭН захирдаг. Хүмүүсийг чичрүүлэгтүн.Тэрээр херубуудын дээр залардаг. Газар дэлхийг ганхуулагтун.
2. ЭЗЭН Сионд агуу бөгөөдБүх үндэстний дээр өргөмжлөгдсөн.
3. Таны агуу, сүрдмээр нэрийг тэд магтан дуулаг.Тэр бол ариун.
4. Хааны хүч чадал нь шүүхийг хайрладаг.Та тэгш ёсыг батжуулсан.Та Иаковын дотор шүүх ба зөв шударга байдлыг гүйцэлдүүлсэн.
5. Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн.Тэр бол ариун.
6. Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд,Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан.Тэд ЭЗЭНийг дуудсанд Тэрээр тэдэнд хариулсан.
7. Тэр тэдэнд үүлэн багананаас айлдсан.Тэд Түүний өгсөн гэрчлэл болон зарлигийг сахин биелүүлсэн.
8. Бидний Бурхан ЭЗЭН, Та тэдэнд хариулсан.Та тэднийг уучилдаг Бурхан,Мөн тэдний үйлдсэнд хариуг өгөгч байсан.
9. Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,Түүний ариун ууланд мөргөгтүн.Учир нь бидний Бурхан ЭЗЭН бол ариун.