1. ЭЗЭН бол миний хоньчин,Надад дутах зүйл нэг ч үгүй.
2. Тэр намайг ногоон бэлчээрт хэвтүүлж,Дөлгөөн усны дэргэдүүр хөтөлдөг.
3. Тэр миний сэтгэлийг сэргээдэг.Тэр Өөрийнхөө нэрийн төлөөЗөвийн замаар намайг хөтөлдөг.
4. Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавчБи хор хөнөөлөөс айхгүй,Учир нь Та надтай хамт байна.Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг.
5. Та миний дайснуудын өмнө надад ширээ засдаг.Та миний толгойг тосоор тосолсон.Аяга минь дүүрч бялхдаг.
6. Сайн сайхан хийгээд хайр энэрэлНасан туршид минь намайг лавтай яа дагана.Би ЭЗЭНий өргөөнд мөнхөд оршин суух болно.