Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 19 Ариун Библи, 2004 (АБ2004)

Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.

1. Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж,Огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна.

2. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж,Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг.

3. Хэл яриа хийгээд үг ч байхгүй,Чимээ ч сонсогдохгүй.

4. Дуу хоолой нь бүх дэлхийд,Үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ.Тэдгээрийн дотор Бурхан нарны төлөө майхан барьсан.

5. Нар өргөөнөөсөө болзоот залуу мэт гарч ирж байна.Тэрээр уралдааны замд гарахаар баатар хүн шиг догдолдог.

6. Түүний мандах нь тэнгэрийн нэг захаас,Тойрох нь түүний нөгөө зах хүртэл.Түүний халуун дулаанаас нуугдах юм гэж нэг ч үгүй.

7. ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг.ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог.

8. ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг.ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг.

9. ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, мөнхөд оршдог.ЭЗЭНий шүүлтүүд үнэн.Тэд бүгдээрээ зөв шударга.

10. Тэд алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй,Мөн зөгийн бал, зөгийн сархинагаас дусдаг юмнаас ч илүү чихэрлэг.

11. Үүнээс гадна тэдгээрээр Таны зарц сануулга авсан.Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг.

12. Өөрийн бурууг хэн ухаарч чадах вэ?Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач.

13. Мөн Өөрийн зарцаа санаатай нүглээс хамгаалаач.Тэднээр намайг бүү захируулаач.Тэгвэл би гэмгүй болж,Агуу нүглээс ангижирна.

14. Миний хад болон миний Аврагч болох ЭЗЭН,Амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалуудТаны мэлмийд тааламжтай болох болтугай!