1. Өө, ЭЗЭН, би гүнээс Тан уруу хашхирсан.
2. Эзэн, дуу хоолойг минь сонсооч!Миний гуйлтын дуундТаны чих зөөлөн байг.
3. ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс,Өө, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?
4. Харин Танаас эмээхийн тулдТанд уучлал байдаг билээ.
5. Би ЭЗЭНийг хүлээдэг, сэтгэл минь ч хүлээдэг бөгөөдТүүний үгэнд би найддаг билээ.
6. Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээрСэтгэл минь ЭЗЭНийг хүлээдэг.Манаач хүн өглөөг хүлээхээс ч илүүгээр шүү.
7. Израиль аа, ЭЗЭНд найдагтун.Учир нь ЭЗЭНд хайр энэрэл байгаа,Түүнд арвин золилт бий.
8. Тэрээр ИзраилийгБүх гэм буруугаас нь золих болно.