1. ЭЗЭН, Тан уруу би хашхирч байна.Хад минь, чихээ бүү бөглөөч.Учир нь хэрэв Та дуугүй байвалБи нүх уруу унадаг хүмүүсийн адил болно.
2. Би Тан уруу тусламж гуйн хашхирахад,Би гараа Таны ариун газар уруу чиглүүлэн өргөхөдМиний гуйлтын дууг сонсооч.
3. Хорон муу хүмүүс болонГэм бурууг үйлдэгчидтэй хамт намайг бүү чирэн аваачаач.Тэд хөршүүддээ эв найрамдлыг захидаг боловчЗүрхэнд нь бузар муу байдаг.
4. Тэдний ажлууд болонҮйлдлийнх нь бузар муугийн дагуу тэдэнд хариу өгөөч.Тэдний гарын бүтээлийн дагуу тэдэнд хариу өгөөч.Тэдний авбал зохих зүйлсээр тэдэнд буцаан төлөөч.
5. Тэд ЭЗЭНий ажлууд болонТүүний гарын бүтээлүүдийг ойшоодоггүй тулТэр тэднийг устгаж, харин тэднийг дахин босгохгүй.
6. ЭЗЭН магтагдах болтугай.Учир нь Тэр миний гуйх дууг сонссон юм.
7. ЭЗЭН бол миний хүч чадал, миний бамбай юм.Зүрх минь Түүнд итгэдэг бөгөөд би тусыг нь хүртсэн.Тиймээс зүрх сэтгэл минь баярладаг бөгөөдӨөрийн дуугаар би Түүнд талархах болой.
8. ЭЗЭН бол тэдний хүч чадал,Мөн Тэрээр Өөрийн тослогдогчийн хувьд авралын хамгаалалт юм.
9. Өөрийн хүмүүсийг аварч,Өөрийн өвийг ерөөгөөч.Бас тэдний хоньчин нь болж,Тэднийг мөнхөд үүрч яваач.