1. Бүх хүмүүс ээ, алгаа ташаарай.Баяртай дуугаар Бурханд хашхирагтун.
2. Учир нь Хамгийн Дээд ЭЗЭН бол аймшигтай,Бүх дэлхийн агуу Хаан юм.
3. Тэр бидний дор хүмүүсийг,Бидний хөл дор улс үндэстнүүдийг оруулсан.
4. Тэр бидэнд Өөрийн хайрласан Иаковын сүр жавхлан болохӨвийг маань сонгодог.Села
5. Бурхан ЭЗЭН хашхирах дуутайгаар,Бүрээн дууны дунд дээш залрав.
6. Бурханыг магтан дуулагтун, магтан дуулагтун.Бидний Хааныг магтан дуулагтун, магтан дуулагтун.
7. Учир нь Бурхан бол бүх дэлхийн Хаан.Яруу сайхан дууллаар магтан дуулагтун.
8. Бурхан улс үндэстнүүдийг захиран,Өөрийн ариун сэнтийд залардаг.
9. Улс үндэстнүүдийн ноёдАбрахамын Бурханы хүмүүс мэт цугларсан.Учир нь газар дэлхийн бамбайнууд бол Бурханых.Тэр өндөрт өргөмжлөгдсөн.