1. Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байхгүй” гэв.Тэд ялзарсан бөгөөд жигшмээр шударга бусыг үйлдсэн.Сайныг үйлддэг хүн байхгүй.
2. Ухаардаг, Бурханыг хайдаг хүн байгаа эсэхийг үзэхээрБурхан хүний хөвгүүд уруу тэнгэрээс өнгийн харжээ.
3. Тэд хүн бүр гажиж,Хамтдаа бузар болцгоосон.Сайныг үйлддэг хүн байхгүй, нэг ч хүн байхгүй.
4. Миний хүмүүсийг талх идсэн мэт иддэгБузар муугийн ажилчид ухаардаггүй юм уу?Тэд Бурханыг дууддаггүй юм уу?
5. Тэд айхаар юм байхгүй газар ихэд айсан билээ.Учир нь Бурхан чамайг бүслэгчдийн ясыг бутраан тараасан.Бурхан тэднийг голсон учраас чи тэднийг ичгүүр болгосон.
6. Өө, Израилийн аврал Сионоос гараасай!Бурхан Өөрийн олзлогдогсдыг буцаан авчрахадИаковыг баясга, Израилийг баярлуул.