Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 27 Ариун Библи, 2004 (АБ2004)

Давидын дуулал.

1. ЭЗЭН бол миний гэрэл болон миний аврал юм.Хэнээс би эмээх юм бэ?ЭЗЭН бол миний амийн хамгаалалт юм.Хэнээс би айх юм бэ?

2. Миний өстөн ба дайснууд болохБузар мууг үйлдэгчид махан биеийг минь залгихаар над уруу ирэхдээБүдэрч унацгаасан.

3. Түмэн цэргүүд намайг бүслэвчМиний зүрх айхгүй.Миний эсрэг дайн гарсан ч,Энэ бүгдийн дунд би итгэлтэй байх болно.

4. Би эрэн хайх ёстой нэг л зүйлийг ЭЗЭНээс гуйсан.Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж,Түүний сүмд бясалгахын тулдБи насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан.

5. Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг Өөрийн асарт далдлах болно.Өөрийн майхны нууц газарт Тэр намайг нуух болно.Тэр намайг хадан дээр гаргана.

6. Тэгээд миний толгой намайг тойрсон дайснуудын минь дээр өргөмжлөгдөж,Би Түүний майханд баяр хөөртэйгөөр өргөлүүдээ өргөнө.Би дуулна.Тийм ээ, би ЭЗЭНд магтаалуудыг дуулна.

7. ЭЗЭН, намайг дуу хоолойгоороо хашхирахад сонсож,Намайг нигүүлсэж, надад хариулаач.

8. Та “Миний царайг эрэн хайгтун” гэхэд Миний зүрх Танд“ЭЗЭН, Таны царайг би эрж хайх ёстой” гэж хэлжээ.

9. Өөрийнхөө нүүрийг надаас бүү нуугаач.Өөрийн зарцыг уурласандаа бүү орхиоч.Та миний тусламж байсаар ирсэн.Миний авралын Бурхан,Намайг бүү хаяж, бүү орхиоч.

10. Миний эцэг, эх намайг орхисон,Харин ЭЗЭН намайг босгоно.

11. ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж,Дайснуудын минь учир намайг шулуун жимээр удирдаач.

12. Хүчирхийллийн амьсгал гаргагчид болонХудал гэрчлэгчид миний эсрэг боссон тулНамайг өстөнгүүдийн минь хүсэлд бүү даатгаач.

13. Амьдын газарт ЭЗЭНий сайн сайхныг харна гэж би итгэсэн.

14. ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.Хүчтэй байж, зүрхээ зоригтой болгогтун.Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.