Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсдог вэ?Бэрх цагт Та яагаад нуугддаг вэ?

2. Бардам зангаараа хорон санаат хүн зовж буй нэгнийг мөшгөдөг.Өөрсдийнх нь сэдсэн заль мэхэнд тэднийг унагаач.

3. Хорон муу хүн өөрийн хүсэл тачаалаар сайрхдаг бөгөөдШунахай хүн ЭЗЭНийг хараан, үл ойшоодог.

4. Хорон муу хүн бардам нүүрээрээ хайдаггүй.Түүний бодол бүхэнд “Бурхан байдаггүй”.

5. Түүний зам ямагт бат бэх байдаг.Таны шийтгэлүүд өндөрт, түүний хараанаас гадна билээ.Өөрийн бүх дайснуудыг тэр доромжилдог юм.

6. Тэрээр зүрхэндээ“Би огт ганхахгүй.Үеэс үед би зовлон бэрхшээлтэй учрахгүй” гэдэг.

7. Түүний ам нь хараал, ов мэх, хавчлагаар дүүрэн.Түүний хэлэн дор саад төвөг болон хорон санаа байдаг.

8. Тэрээр тосгодын нуувчуудад суудаг.Нууц газруудад тэрээр гэмгүй хүнийг алдаг.Түүний нүд ядуу хүнийг нууцхан хайж байдаг.

9. Арслан нүхэндээ мяраадаг шиг тэрээр нууц газруудад хэвтдэг.Тэрээр ядарсан нэгнийг барихаар хүлээн хэвтдэг.Тэрээр ядарсан нэгнийг өөрийн торонд оруулж барьдаг билээ.

10. Тэр мяраан, атийн хэвтдэг бөгөөдЯдуучууд түүний хүчирхийлэлд унадаг юм.

11. Тэрээр зүрхэндээ “Бурхан мартсан билээ.Тэрээр нүүрээ нуусан. Тэрээр үүнийг хэзээ ч харахгүй” гэдэг.

12. ЭЗЭН, босооч! Бурхан, мутраа өргөөч!Ядуусыг бүү мартаач.

13. Хорон муу хүн Бурханыг юунд хараана вэ?Тэрээр зүрхэндээ “Та буцааж нэхэхгүй” гэдэг.

14. Та харсан билээ.Учир нь Өөрийн мутраар хариулахын тулдТа зовлон зүдгүүр, уур унтууцлыг ажигласан билээ.Ядуу хүн Танд даатгадаг.Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ.

15. Хорон муу хийгээд бузрыг үйлдэгчийн гарыг хугалж,Юу ч олохгүй болтлоо түүний хорон мууг хайн илрүүлээч.

16. ЭЗЭН бол үүрд мөнхөд Хаан юм.Түүний газар нутгаас үндэстнүүд устгагдсан билээ.

17. ЭЗЭН, Та даруу хүний хүсэлтийг сонссон билээ.Зүрхийг нь батжуулж, чихээ тавин сонсооч.

18. Ингэснээр дэлхий дээрх хүмүүс дахин сүрдүүлэхгүй болгохоорӨнчин болон хавчигдсан хүнийг зөвтгөөч.