Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 25 Ариун Библи, 2004 (АБ2004)

Давидын дуулал.

1. ЭЗЭН, Тан уруу би сэтгэлээ өргөдөг.

2. Бурхан минь ээ, би Танд итгэдэг,Намайг бүү ичгүүр болгооч.Дайснуудыг минь надаас болж бүү баярлуулаач.

3. Үнэндээ Таныг хүсэн хүлээгчдийн хэн нь ч ичгүүр болохгүй.Шалтгаангүйгээр итгэл эвдэгчид ичгүүр болно.

4. ЭЗЭН, надад Өөрийнхөө замуудыг мэдүүлээч.Өөрийнхөө жимүүдийг надад зааж өгөөч.

5. Өөрийнхөө үнэнээр намайг дагуулж, намайг сургаач.Учир нь Та бол миний авралын Бурхан юм.Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээдэг.

6. ЭЗЭН, Өөрийн өршөөл болон хайр энэрлийг дурсан санаач.Учир нь тэдгээр нь мөнхөөс байсан билээ.

7. Миний залуу насны нүглийг,эсвэл алдаа зөрчлийг минь бүү санаач.Өөрийн хайр энэрлийн дагуу намайг санаач,ЭЗЭН, Өөрийн сайн чанарын төлөө санаач.

8. ЭЗЭН бол сайн бөгөөд шулуун шударга юм.Тиймээс Тэрээр нүгэлтнүүдэд замыг зааварладаг.

9. Тэрээр даруу хүнийг шударгаар удирдаж,Тэдэнд Өөрийн замыг сургадаг.

10. Түүний гэрээ хийгээд Түүний гэрчлэлийг сахигчдадЭЗЭНий бүх жимүүд бол хайр энэрэл ба үнэн юм.

11. ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөөМиний их гэм нүглийг уучлаач.

12. ЭЗЭНээс эмээдэг хүн хэн юм бэ?Тэрээр түүнд сонгох ёстой замд нь зааварчилна.

13. Түүний сэтгэл сайн сайхан байдал дотор оршиж,Үр удам нь газар нутгийг өвлөн авах болно.

14. ЭЗЭНий нууц Өөрөөс нь эмээгчдийн төлөө байдаг.Тэр тэдэнд Өөрийн гэрээг мэдүүлнэ.

15. Миний нүд үргэлж ЭЗЭН уруу хардаг.Учир нь Тэр миний хөлийг урхинаас суллах юм.

16. Би ганцаардсан болон зовж шаналсан учирНад уруу эргэж, намайг нигүүлсээч.

17. Зүрхний минь зовлонгууд ихэссэн юм.Зүдгүүрээс минь намайг гаргаач.

18. Миний шаналал, зовлонг харж,Миний бүх нүглийг уучлаач.

19. Миний дайснуудыг хараач.Учир нь тэд олуулаа бөгөөдТэд намайг маш ихээр үзэн яддаг.

20. Миний сэтгэлийг хамгаалж, намайг авраач.Би Таны дотор хоргоддог учир намайг ичгүүрт бүү оруулаач.

21. Би Таныг хүсэн хүлээдэг учирҮнэнч болон шулуун шударга байдалд намайг хамгаалаг.

22. Бурхан, ИзраилийгБүх зовлон бэрхшээлээс нь авраач!