Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 119 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Явдал үйл нь гэм зэмгүй,ЭЗЭНий хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ!

2. Түүний гэрчлэлүүдийг сахин,Түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ!

3. Тэд бас ямар ч шударга бусыг үйлддэггүй.Тэд Түүний замаар явдаг.

4. Биднээр хичээнгүйлэн сахиулахаарТа Өөрийн тушаалуудыг тогтоосон юм.

5. Таны зарлигуудыг сахихаарЗамууд минь бат тогтоосой!

6. Тэгвэл Таны бүх тушаалуудыг анхаарах цагтБи ичихгүй.

7. Таны зөв шударга шүүхээс сурахдааБи шулуун шударга зүрхээр Танд талархах болно.

8. Би Таны зарлигуудыг сахин биелүүлэх болно.Намайг бүрмөсөн бүү орхиоч!

9. Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ?Таны үгийн дагуу сахиснаар...

10. Би бүхий л зүрхээрээ Таныг эрэн хайсан.Таны тушаалаас холдон тэнүүчлэхийг надад бүү зөвшөөрөөч!

11. Таны эсрэг нүгэл хийхгүйн тулдТаны үгийг би зүрхэндээ хадгалсан.

12. Өө, ЭЗЭН, Та ерөөлтэй еэ!Өөрийн зарлигуудыг надад заагаач.

13. Таны амнаас гарсан бүх тогтоолыгБи уруулаараа тунхагласан юм.

14. Би бүх баялагт баясдагтай адилТаны гэрчлэлүүдийн замд баяссан юм.

15. Би Таны тушаалуудыг бясалгаж,Таны замуудыг эргэцүүлэх болно.

16. Би Таны зарлигуудад баярлана.Би Таны үгийг мартахгүй.

17. Намайг амьд байлгаж, Таны үгийг сахин биелүүлүүлэхийн тулдӨөрийн зарцдаа өгөөмөр хандаач.

18. Таны хуулийн гайхамшигт зүйлсийгНадад харуулахаар нүдийг минь нээгээч.

19. Би газар дэлхийд гаднын хүн билээ.Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач.

20. Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээрСэтгэл минь шаналж байна.

21. Таны тушаалаас салан тэнүүчилдэгБардам хүн буюу хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг юм.

22. Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач.Учир нь би Таны гэрчлэлүүдийг сахидаг билээ.

23. Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэнТаны зарц Таны зарлигуудыг бясалгадаг.

24. Таны гэрчлэлүүд мөн миний баясал,Миний зөвлөгчид юм.

25. Миний сэтгэл тоос шороонд дарагдсан.Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.

26. Би өөрийн явдлуудын тухай ярьсан бөгөөд Та надад хариулсан билээ.

27. Өөрийн зарлигуудыг надад заагаач.Өөрийн тушаалуудын замуудыг надад ухааруулаач.Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана.

28. Гашуудлаас болж сэтгэл минь уйлдаг.Өөрийн үгийн дагуу намайг хүчжүүлээч.

29. Худал хуурмаг замыг надаас зайлуулж,Өөрийн хуулийг надад нигүүлсэнгүйгээр хүртээгээч.

30. Би итгэлтэй замыг сонгосон юм.Би Таны тогтоолуудыг өмнөө тавьсан билээ.

31. Би Таны гэрчлэлүүдээс зуурдаг.ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач!

32. Та зүрхийг минь уужруулах учирБи Таны тушаалуудын замаар гүйх болно.

33. Өө, ЭЗЭН, Өөрийн зарлигуудын ёс журмыг надад заагаач.Би түүнийг эцэс хүртэл мөрдөнө.

34. Би Таны хуулийг мөрдөж,Бүхий л зүрхээр түүнийг сахин биелүүлэхийн тулд надад ухаарлыг хайрлаач.

35. Өөрийнхөө тушаалуудын жимээр намайг алхуулаач,Учир нь би түүнд баярладаг билээ.

36. Зүрхийг минь олз уруу бус,Өөрийн гэрчлэл уруу хандуулаач.

37. Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн,Өөрийн замд намайг сэргээгээч.

38. Танаас эмээх айдсыг төрүүлдэгӨөрийн үгийг Өөрийн зарцад бататгаач.

39. Миний айдаг буруутгалыг надаас зайлуулаач.Учир нь Таны тогтоолууд бол сайн билээ.

40. Харагтун, би Таны тушаалуудыг хүсэмжилж байна.Өөрийн зөв шударгаар намайг сэргээгээч.

41. Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл,Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай.

42. Тэгвэл намайг буруутгадаг хүнд хариулах үг надад бий болно.Учир нь би Таны үгэнд итгэдэг юм.

43. Үнэний үгийг амнаас минь бүрмөсөн бүү аваач.Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ.

44. Ингэвэл би Таны хуулийг үргэлж,Мөнхийн мөнхөд сахина.

45. Би Таны тушаалуудыг хайдаг учраасЧөлөөтэй алхах болно.

46. Би бас хаадын өмнө Таны гэрчлэлүүдийг ярих бөгөөдИчихгүй байх болно.

47. Би өөрийн хайрладагТаны тушаалуудад баясах болно.

48. Би өөрийн хайрладагТаны тушаалууд уруу гараа өргөх болно.Би Таны зарлигуудыг бясалгана.

49. Таны надад найдварыг өгсөн,Өөрийн зарцад хандуулсан үгийг санаач.

50. Таны үг намайг сэргээсэн ньМиний зовлон зүдгүүрийн дундах миний тайвшрал юм.

51. Бардам хүн намайг ихэд тохуурхдаг,Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.

52. Өө, ЭЗЭН, би Таны эртний тогтоолуудыг санасан бөгөөдӨөрийгөө тайтгаруулдаг.

53. Таны хуулийг огоорсонХорон муу хүнээс болж шатам их зэвүүцэл намайг барин авсан.

54. Миний аян замын өргөөндТаны зарлигууд бол миний дуу юм.

55. Өө, ЭЗЭН, би Таны нэрийг шөнө санаж,Таны хуулийг сахидаг.

56. Би Таны тушаалуудыг биелүүлдэг ньМинийх болсон юм.

57. ЭЗЭН бол миний хувь юм.Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ.

58. Би бүхий л зүрхээр Таны ивээлийг хайсан билээ.Өөрийн үгийн дагуу надад нигүүлсэнгүй байгаач.

59. Би замуудаа тунгаан бодож,Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн.

60. Би Таны тушаалуудыг сахин биелүүлэхээрЯаравчилсан бөгөөд үүнийгээ хойшлуулаагүй юм.

61. Хорон муу хүний уяанууд намайг хэрсэн,Гэвч би Таны хуулийг мартаагүй билээ.

62. Таны зөв шударга тогтоолуудын улмаасБи Танд талархахаар шөнө дунд босох болно.

63. Би Танаас эмээдэг бүх хүмүүс хийгээдТаны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн анд нөхөр юм.

64. Өө, ЭЗЭН, газар дэлхий Таны хайр энэрлээр дүүрэн.Өөрийн зарлигуудыг надад заагаач.

65. Өө, ЭЗЭН, Та Өөрийн үгийн дагууӨөрийн зарцад сайнаар хандсан билээ.

66. Би Таны тушаалуудад итгэдэг учраасНадад ялгах чадвар болон мэдлэгийг заагаач.

67. Зовж шаналахынхаа өмнө би буруу зүг уруу явсан байжээ.Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.

68. Та бол сайн бөгөөд сайныг үйлддэг билээ.Өөрийн зарлигуудыг надад заагаач.

69. Бардам хүн миний эсрэг гүтгэлэг зохиодог.Би бүхий л зүрхээр Таны тушаалуудыг биелүүлнэ.

70. Тэдний зүрх сэтгэл хатуурсан,Харин би Таны хуульд баясдаг.

71. Миний зовон шаналсан нь,Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.

72. Таны амнаас гарсан хууль нададМянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.

73. Таны мутар намайг урлан бүтээсэн юм.Өөрийн тушаалуудыг надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч.

74. Би Таны үгийг хүлээдэг учраасТанаас эмээгчид намайг хараад, баярлах болтугай.

75. Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөдТа итгэлтэй байдал дотор намайг зовоон шаналгасан гэдгийг би мэднэ.

76. Таны зарцдаа хэлсэн үгийн дагууТаны хайр энэрэл намайг тайтгаруулах болтугай.

77. Намайг амьд байлгахаар Таны өршөөл надад ирэг.Учир нь Таны хууль бол миний баясгалан юм.

78. Намайг худал хуурмагаар завхруулсан учраас бардам хүмүүс ичих болтугай.Харин би Таны тушаалуудыг бясалгана.

79. Танаас эмээдэг,Таны гэрчлэлүүдийг мэддэг хүмүүс над уруу эргэх болтугай.

80. Би ичгүүрт орохгүйн тулдЗүрх минь Таны зарлигууд дотор гэм зэмгүй байх болтугай.

81. Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг.Би Таны үгийг хүлээдэг.

82. Намайг “Та намайг хэзээ тайтгаруулах вэ?” гэж хэлэхэдТаны үгийн төлөө нүд минь гархилдаг.

83. Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэнБи Таны зарлигуудыг мартдаггүй.

84. Таны зарцын өдрүүд хэд вэ?Намайг хавчдаг хүмүүст Та хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ?

85. Таны хуулийг үл дагагчид болохБардам хүмүүс надад нүх ухжээ.

86. Таны бүх тушаалууд итгэлтэй юм.Тэд намайг худал хуурмагаар хавчсан юм. Надад туслаач!

87. Тэд намайг газар дэлхий дээр бараг хороожээ,Гэвч би Таны тушаалуудыг огоороогүй.

88. Надаар Таны амнаас гарах гэрчлэлийг сахиулахын тулдӨөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.

89. Өө, ЭЗЭН, Таны үг тэнгэртМөнхөд бат тогтдог.

90. Таны итгэлтэй байдал бүх үеийн туршид үргэлжилдэг.Та дэлхийг бий болгосон бөгөөд тэр байсаар байна.

91. Тэд энэ өдөр Таны тогтоолуудын дагуу бат зогсдог.Учир нь бүх юмс бол Таны зарц нар билээ.

92. Таны хууль миний баясгалан байгаагүйсэн болТэгвэл би зовлон шаналал дотроо мөхөх байсан.

93. Би Таны тушаалуудыг хэзээ ч мартахгүй.Учир нь тэдгээрээр Та намайг сэргээсэн билээ.

94. Би Таных билээ, намайг авраач.Учир нь би Таны тушаалуудыг эрэн хайсан юм.

95. Хорон санаатнууд намайг устгахаар отон хүлээдэг.Би Таны гэрчлэлүүдийг гүн тунгаана.

96. Би бүх төгс төгөлдөр юманд зах хязгаарыг тавьсан чТаны тушаал бол хэмжээлшгүй өргөн дэлгэр юм.

97. Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ!Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.

98. Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог.Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг.

99. Таны гэрчлэлүүд миний бясалгал учирБи бүх багш нараасаа илүү ухаалаг болсон.

100. Таны тушаалуудыг сахин биелүүлсэн учраасБи настангуудаас ч илүү ойлгон ухаардаг.

101. Би Таны үгийг сахин биелүүлэхийн тулдБүх бузар замаас хөлөө татсан юм.

102. Та Өөрөө надад заасан учирБи Таны тогтоолуудаас гажаагүй.

103. Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ!Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!

104. Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг.Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.

105. Таны үг бол миний хөл дэх дэнлүү,Миний зам дахь гэрэл юм.

106. Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэжБи тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.

107. Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн.Өө, ЭЗЭН, Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.

108. Өө, ЭЗЭН, миний амнаас гарах сайн дурын өргөлийг хүлээн авч,Өөрийн тогтоолуудыг надад заагаач.

109. Амь насанд минь аюул нүүрлэсээр байнаГэсэн ч би Таны хуулийг мартдаггүй юм.

110. Хорон санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан,Гэвч би Таны тушаалуудаас гажаагүй билээ.

111. Би Таны гэрчлэлүүдийг мөнхөд өв болгон авсан.Учир нь тэд зүрхний минь баясгалан юм.

112. Би Таны зарлигуудыг гүйцэлдүүлэхээр зүрхээМөнхөд, эцэс хүртэл зориулсан.

113. Би хоёр санаатай хүмүүсийг үзэн яддаг,Харин Таны хуульд би хайртай.

114. Та бол миний хоргодох газар ба миний бамбай.Би Таны үгийг хүлээдэг.

115. Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлэхийн тулдБузар мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун.

116. Намайг амьд байлгахын тулд Өөрийн үгийн дагуу намайг дэмжин тэтгээч.Намайг найдвараас минь болж ичгүүрт бүү оруулаач.

117. Би аюулгүй байж,Таны зарлигуудыг үргэлж анхаарахын тулд намайг тэтгээч.

118. Та зарлигуудаас тань холдон одогчдыг бүгдийг голсон билээ.Учир нь тэдний ов мэх дэмий хоосон юм.

119. Та дэлхийн бүх хорон санаатнуудыг нүүрсний хог шиг хөсөр хаясан.Тиймээс би Таны гэрчлэлүүдэд хайртай.

120. Махан бие минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөдБи Таны шүүлтүүдээс айдаг юм.

121. Би шударга ёс ба үнэн зөвийг үйлдсэн билээ.Намайг дарлагчдад минь бүү тушаагаач.

122. Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч.Бардамнагчдад намайг бүү дарлуулаач.

123. Миний нүд Таны авралын төлөө хийгээдТаны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг.

124. Өөрийн хайр энэрлийн дагуу зарцдаа хандаж,Өөрийн зарлигуудыг надад заагаач.

125. Би Таны зарц билээ.Би Таны гэрчлэлүүдийг мэддэг байхын тулд надад ухаарлыг өгөөч.

126. Тэд Таны хуулийг зөрчсөн тулЭЗЭНий ажиллах цаг ирчихээд байна.

127. Тиймээс би Таны тушаалуудадАлтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм.

128. Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөдБи аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.

129. Таны гэрчлэлүүд бол гайхамшигтай.Тиймээс сэтгэл минь тэдгээрийг сахидаг.

130. Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг.Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг.

131. Би Таны тушаалуудад тэмүүлсэн учирАмаа том ангайн аахилсан.

132. Таны нэрийг хайрлагсдад үйлддэг шигээНад уруу эргэж, намайг нигүүлсээч.

133. Миний алхмуудыг Өөрийн үгэн дээр тогтоож,Ямар ч гэм бурууд намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч.

134. Би Таны тушаалуудыг сахихын тулдХүний дарлалаас намайг золиоч.

135. Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж,Өөрийн зарлигуудыг надад заагаач.

136. Таны хуулийг сахин биелүүлдэггүй учирНүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.

137. Өө ЭЗЭН, Та бол шударга бөгөөдТаны шүүлтүүд шулуун шударга юм.

138. Та зөв шударга баХэмжээлшгүй итгэлтэй байдалд Өөрийн гэрчлэлүүдийг тушаасан билээ.

139. Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраасМиний хичээл зүтгэл намайг үгүй болгожээ.

140. Таны үг бол маш цэвэр тунгалаг билээ.Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.

141. Би дорд ба үзэн ядагдсан,Гэсэн ч би Таны тушаалуудыг мартдаггүй.

142. Таны зөв шударга байдал бол мөнхийнх бөгөөдТаны хууль бол үнэн юм.

143. Бэрхшээл ба зовлон надад тохиолдсон,Гэвч Таны тушаалууд бол миний баясал юм.

144. Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу.Намайг амьд байлгахын тулд надад ухаарлыг хайрлаач.

145. Би бүхий л зүрхээрээ хашхирсан билээ. Өө, ЭЗЭН, надад хариулаач!Би Таны зарлигуудыг сахин биелүүлнэ.

146. Би Танд хандан хашхирсан. Намайг авраач.Тэгвэл би Таны гэрчлэлүүдийг биелүүлэх болно.

147. Би үүр цайхын өмнө босож, тусламж гуйн хашхирдаг.Би Таны үгсийг хүлээдэг.

148. Таны үгийг тунгаан бодохын тулдБи шөнийн манааны өмнө нүдээ нээдэг.

149. Өөрийн хайр энэрлийн дагуу миний дуу хоолойг сонсооч.Өө, ЭЗЭН, Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.

150. Хорон мууг дагагчид ойртон ирж байна.Тэд Таны хуулиас хол билээ.

151. Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөдТаны бүх тушаалууд ч үнэн билээ.

152. Эрт үеэс Би Таны гэрчлэлүүдээсТа тэднийг мөнхөд бий болгосныг мэдсэн билээ.

153. Миний зовлонг харж, намайг авраач.Учир нь би Таны хуулийг мартдаггүй.

154. Миний хэргийг өмгөөлж, намайг золиоч.Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.

155. Аврал хорон муу хүмүүсээс хол байдаг.Учир нь тэд Таны зарлигуудыг эрж хайдаггүй билээ.

156. Өө, ЭЗЭН, Таны өршөөлүүд агуу их юм.Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.

157. Намайг хавчигчид болон миний өстнүүд олон боловчБи Таны гэрчлэлүүдээс гаждаггүй.

158. Би ов мэхтнүүдийг хараад, жигшдэг.Учир нь тэд Таны үгийг сахин биелүүлдэггүй.

159. Таны тушаалуудыг хэрхэн хайрлаж буйг минь хараач.Өө, ЭЗЭН, Өөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.

160. Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөдТаны зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм.

161. Ноёд намайг шалтгаангүйгээр хавчдаг,Харин зүрх минь Таны үгнээс л сүрддэг.

162. Их олз олсон хүн шигБи Таны үгэнд баясдаг.

163. Би худал хуурмагийг үзэн ядан, жигшдэг,Харин Таны хуулийг би хайрладаг.

164. Таны зөв шударга тогтоолуудын улмаасБи өдөрт долоон удаа Таныг магтдаг.

165. Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөдТэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй.

166. Өө, ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөдТаны тушаалуудыг биелүүлдэг.

167. Сэтгэл минь Таны гэрчлэлүүдийг сахидаг бөгөөдБи тэдэнд хэмжээлшгүй их хайртай.

168. Би Таны тушаалууд ба гэрчлэлүүдийг сахьдаг,Учир нь миний бүх явдал Таны өмнө байдаг билээ.

169. Өө, ЭЗЭН, миний хашхирах дуу Таны өмнө хүрэг.Өөрийн үгийн дагуу надад ухаарлыг хайрлаач.

170. Миний гуйлтыг Өөрийн өмнө ирүүлээч.Өөрийн үгийн дагуу намайг авраач.

171. Та надад зарлигуудаа заадаг учраасУруул минь магтаалыг гаргаг.

172. Таны бүх тушаалууд зөв шударга учраасХэл минь Таны үгийн талаар дуулаг.

173. Би Таны тушаалуудыг сонгосон учирТаны мутар надад туслахад бэлэн болог.

174. Өө, ЭЗЭН, би Таны авралыг хүсэн тэмүүлдэг бөгөөдТаны хууль бол миний баясал юм.

175. Таныг магтахын тулд сэтгэлийг минь амьд байлгаач.Өөрийн тогтоолуудыг надад туслуулаач.

176. Би төөрсөн хонь шиг замаас гажин явсан билээ. Өөрийн зарцыг хайн олооч.Учир нь би Таны тушаалуудыг мартдаггүй билээ.