Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 33 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Зөв шударга хүмүүс ээ, ЭЗЭН дотор баярлан дуулагтун.Шулуун шударга хүн магтан дуулахад зохистой.

2. Ятгын эгшгээр ЭЗЭНд талархал өргө.Арван утаст пийпаа хөгжмөөр Түүнд магтаалуудыг дуулагтун.

3. Түүнд шинэ дууг дуул.Баярт дуугаар уран чадварлаг тогло.

4. Учир нь ЭЗЭНий үг бол шулуун шударга бөгөөдТүүний бүх ажлууд итгэлтэйгээр хийгдсэн юм.

5. Тэрээр зөв ба шударга байдлыг хайрладаг.Дэлхий ЭЗЭНий хайр энэрлээр дүүрэн.

6. ЭЗЭНий үгээр тэнгэрүүд,Амных нь амьсгалаар тэдгээрийн бүх эрхэс бүтээгдсэн.

7. Тэрээр далайн усыг овоо шиг хамтад нь цуглуулдаг.Тэрээр гүний усыг агуулахад хуримтлуулдаг.

8. Бүх дэлхий ЭЗЭНээс эмээгтүн.Ертөнцийн бүх оршин суугчид Түүнийг хүндэтгэгтүн.

9. Учир нь Түүнийг айлдахад тэр нь биелсэн.Түүнийг тушаасанд тэр нь бат бэх болсон.

10. ЭЗЭН улс үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийдэг.Тэрээр хүмүүсийн төлөвлөгөөг үр дүнгүй болгодог.

11. ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд,Түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг.

12. Өөрсдийн Бурхан нь ЭЗЭН байдаг улс буюуӨөрийнхөө өв болгохоор Түүний сонгосон ард түмэн ерөөлтэй еэ!

13. ЭЗЭН тэнгэрээс хардаг.Тэрээр хүний хөвгүүдийг бүгдийг хардаг.

14. Өөрийн оршин байгаа газраас ТэрээрДэлхийн бүх оршин суугчид уруу хардаг.

15. Тэр тэд бүгдийн зүрхийг бүтээдэг бөгөөдТэд бүгдийн үйлсийг ойлгодог юм.

16. Хүчит цэргээр аврагдах хаан гэж үгүй.Агуу хүчээр чөлөөлөгдөх дайчин эр гэж үгүй.

17. Морь бол ялалтын хоосон найдвар бөгөөдӨөрийн агуу хүчээр ч хэнийг ч аварч чадахгүй.

18. Харагтун, ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг,Түүний хайр энэрэлд найдагчдыг хардаг нь

19. Тэдний сэтгэлийг үхлээс аварч,Тэднийг өлсгөлөн дунд амьд үлдээхийн тулд байдаг юм.

20. Бидний сэтгэл ЭЗЭНийг хүсэн хүлээдэг.Тэр бол бидний тусламж болон бидний бамбай юм.

21. Бид Түүний ариун нэрд итгэдэг учраасБидний зүрх Түүнд баярладаг.

22. ЭЗЭН, бидний Танд найдсаны дагууТаны хайр энэрэл бидний дээр байх болтугай.