1. Тэнгэрт залрагч аа,Тан уруу би харцаа өргөж байна.
2. Харагтун, зарцын нүд эзэнтнийхээ гарыг,Шивэгчний нүд эзэгтэйнхээ гарыг хардаг шигТүүнийг биднийг нигүүлсэх хүртэлБидний нүд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу хардаг.
3. Биднийг нигүүлсээч, Өө, ЭЗЭН, биднийг нигүүлсээч.Учир нь бид доромжлолоор ихэд дүүрсэн билээ.
4. Бидний сэтгэлЦалгар хүмүүсийн доог тохуу,Бардамнагчдын доромжлолоор ихэд дүүрсэн билээ.