1. ЭЗЭН, миний өстнүүд юутай олширно вэ!Миний эсрэг босогчид олон байна.
2. Олон хүн миний тухай“Түүнд Бурханы аврал үгүй” гэдэг.Села
3. Гэвч, ЭЗЭН, Та бол миний бамбай,Миний цог жавхлан болон тэргүүнийг минь өргөгч Нэгэн билээ.
4. Би ЭЗЭНд хандан дуу хоолойгоороо хашхирсан бөгөөдТэрээр ариун уулаасаа надад хариулсан.Села
5. Би хэвтээд, унтаад, сэрсэн,Учир нь ЭЗЭН намайг түшиж байна.
6. Түмэн хүн миний эсрэгНамайг бүсэлсэн ч би айхгүй.
7. ЭЗЭН, босооч!Бурхан минь ээ, намайг авраач!Миний бүх дайсны шанаа уруу Та дэлссэн.Хорон муу хүний шүдийг Та хэмхэлсэн.
8. Аврал бол ЭЗЭНийх.Таны ерөөл Таны ард түмэнд хүртэх болтугай!Села