1. Бурхан биднийг нигүүлсэн, биднийг ерөөж,Өөрийн нүүрийг бидний дээр тусгаач.Села
2. Энэ нь Таны зам дэлхий дээр,Таны аврал бүх үндэстнүүдийн дунд танигдахын тулд билээ.
3. Бурхан, Таныг ард түмнүүд магтаг.Бүх ард түмнүүд Таныг магтаг.
4. Үндэстнүүд баярлан, баяр хөөрөөр дуулаг.Учир нь Та хүмүүсийг шударга ёсоор шүүж,Дэлхий дээр үндэстнүүдийг захирах болно.Села
5. Бурхан, Таныг ард түмнүүд магтаг.Бүх ард түмнүүд Таныг магтаг.
6. Газар ургацаа ургуулан гаргажээ.Бурхан, бидний Бурхан биднийг ерөөдөг.
7. Газар дэлхийн бүх хязгаарыг Өөрөөсөө эмээдэг болгохын тулдБурхан биднийг ерөөдөг.