Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 90 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бурханы хүн Мосегийн залбирал.

1. Өө, Эзэн, Та үеийн үед бидний орших газар байсан билээ.

2. Уулс бий болохоос ч өмнө,Таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө,Үүрдээс үүрд мөнх хүртэл Та бол Бурхан.

3. Та хүнийг тоос шороо уруу нь буцаан,Айлдахдаа “Хүний хүүхдүүд ээ, буцагтун” гэдэг.

4. Учир нь Таны мэлмийд мянган жил болӨнгөрөн одож буй өчигдөр мэт,Эсвэл шөнийн манаа мэт буюу.

5. Та тэднийг үерийн ус шиг хамсан бөгөөд Тэд нойронд автжээ.Өглөөд тэд шинээр соёолон буй өвс мэт байдаг.

6. Өглөө тэр нь цэцэглэж, шинээр соёолдог.Үдэш дөхөхөд тэр нь хагдран хатдаг.

7. Учир нь бид Таны уур хилэнгээр шатаагдаж,Таны уур хилэнгээс бид айсан.

8. Та бидний гэм бурууг Өөрийнхөө өмнө,Бидний нууцыг Өөрийн оршихуйн гэрэлд байрлуулсан.

9. Учир нь бүх өдрүүд маань Таны хилэнгийн дунд өнгөрсөн.Бид санаа алдах мэт он жилүүдээ дуусгасан.

10. Бидний амьдралын өдөр хоногууд далан жил юм.Эсвэл хэрэв хүч чадалтай бол наян жил,Гэвч тэдгээрийн оргил нь зүдгүүр, уй гашууд өнгөрдөг.Учир нь удалгүй энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог.

11. Таны уурын хүч чадлыг болонТанаас эмээх хэр хэмжээгээр Таны хилэнг хэн ойлгодог вэ?

12. Иймээс бид Танд мэргэн зүрхийг өргөхийн тулдӨөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг бидэнд зааж өгөөч.

13. Өө, ЭЗЭН, буцаж ирээч. Хэдий болтол вэ?Өөрийн зарц нарыг өрөвдөөч.

14. Биднийг баясгалантайгаар дуулж, насан туршид баярлан байхын тулдӨглөөд биднийг Өөрийн хайр энэрлээр хангаач.

15. Биднийг зүдрээсэн өдрийнхөө тоогоор болонБидний хор хохирол үзсэн жилүүдийн тоогоор биднийг баярлуулаач.

16. Өөрийнхөө үйлсийг зарц нартаа,Өөрийнхөө сүр жавхланг хүүхдүүдэд нь үзүүлээч.

17. Бидний Бурхан Эзэний ивээл бидэн дээр байх болтугай.Бидний гарын үйлсийг бидний төлөө бат тогтоогооч,Тийм ээ, бидний гарын үйлсийг бат тогтоогооч.