Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 42 Ариун Библи, 2004 (АБ2004)

Найрал дууны удирдаачид. Корагийн хөвгүүдийн маскил.

1. Буга усны урсгалуудыг хүсэхийн адилМиний сэтгэл, Бурхан, Таныг хүсдэг.

2. Миний сэтгэл Бурханаар, амьд Бурханаар цангадаг.Би хэзээ явж, Бурханд бараалхах вэ?

3. Хүмүүс надад “Чиний Бурхан хаана байна? гэж өдөржин хэлэхэдНулимс минь өдөр шөнөгүй миний хоол болсон.

4. Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж,Баяр хийгээд талархал өргөх дуугаарТэднийг Бурханы өргөө уруу цуваагаар дагуулдаг байлаа.Эдгээр зүйлсийг л би санаж,Сэтгэлдээ шаналан өвдөж байна.

5. Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ?Бурханд найд,Учир нь Түүний оршихуйн авралын төлөөБи Түүнийг дахин магтах болно.

6. Бурхан минь ээ, сэтгэл минь миний дотор цөхөрсөн байна.Тиймээс би Таныг Иордан нутаг, Хермон ба Мизар уулаас дурсдаг.

7. Таны хүрхрээнүүдийн дуунд гүн далай бие биеэ дууддаг.Таны давалгаа, долгио намайг нөмрөв.

8. ЭЗЭН өдрөөр өөрийн хайр энэрлийг тушаана.Мөн шөнөөр Түүний дуу болохМиний амьдралын Бурханд хандсан залбирал надтай хамт байна.

9. Би өөрийн хад Бурханд“Юунд Та намайг мартсан бэ?Юунд би дайсны дарамтнаас болж гашуудан явна вэ?” гэж хэлнэ.

10. Миний ясыг бяцлах шиг миний өстнүүд намайг буруутгадаг.Тэд надад “Чиний Бурхан хаана байна?” гэж өдөржин хэлдэг.

11. Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?Яагаад чи миний дотор үймүүлэгдсэн бэ?Бурханд найд,Учир нь би өөрийн туслагч болон өөрийн Бурханыг,Түүнийг л магтах болно.