1. ЭЗЭН захирдаг. Тэрээр сүр жавхлангаар хувцасласан юм.ЭЗЭН Өөрийгөө хүч чадлаар хувцаслаж бүсэлсэн.Үнэхээр дэлхий бат бэх тогтсон бөгөөд ганхахгүй.
2. Таны сэнтий эрт дээр үеэс тогтсон.Та өнө мөнхөөс байсан.
3. Өө, ЭЗЭН, их ус өндөрсгөж,Их ус дуугаа өндөрсгөсөн.Их ус давалгаануудаа өргөдөг.
4. Их усны нүргээн шуугианаас,Далайн хүчит давалгаануудаас чӨндөрт буй ЭЗЭН илүү хүчтэй.
5. Таны гэрчлэлүүд маш үнэн юм.Өө, ЭЗЭН, ариун байдал Таны өргөөнд үүрд мөнхөд зохистой.