Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иуда 1:13-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. өөрсдийнхөө шившгийг далайн хөөс шиг хөөсрүүлэн хаялах тэнгисийн догшин давалгаа, хэрэн тэнүүчлэгч одод мөн. Түнэр харанхуй нь тэдний төлөө үүрд хадгалагдсан юм.

14. Адамын долоо дахь үе Енох тэдний тухай мөн эш үзүүлэн, “Харагтун. Эзэн мянга мянган ариун нэгэнтэйгээ ирэв.

15. Энэ нь бүгдийн дээр шүүх ажиллагаа явуулж, бүх бурханлаг бусчуудыг бурханлаг бус замаар үйлдсэн бүх бурханлаг бус үйлсээр нь болон бурханлаг бус нүгэлтнүүдийн Түүний эсрэг ярьсан бүх хатуу үгсээр нь буруутгахын тулд юм” гэжээ.

16. Тэд бол дургүйцэн бувтнагсад бөгөөд өө сэв хайн, хүсэл тачаалын хойноос явдаг юм. Тэдний ам нь бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.

17. Хайртууд минь, бидний Эзэн Есүс Христийн элч нараар урьдаас хэлүүлсэн үгсийг та нар санадаг байх ёстой.

18. Юу гэвэл, тэд та нарт “Өөрсдийн бурханлаг бус хүсэл тачаалаа дагадаг элэглэн дооглогчид эцсийн үед гарч ирнэ” гэж хэлж байсан.

19. Энэ хүмүүс хагарал гаргадаг бөгөөд зөвхөн зөнгөөрөө байдаг. Тэдэнд Сүнс алга.

20. Хайртууд минь, харин та нар хамгийн ариун итгэл дээрээ өөрсдийгөө сүндэрлүүлж, Ариун Сүнсээр залбиран

бүрэн бүлгийг уншина уу Иуда 1