Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Филиппой 3:9-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Хуулиас гардаг өөрийнхөө зөвт байдалтай биш, харин Христэд итгэх итгэлээр ирдэг, итгэлийн үндсэн дээр Бурханаас ирдэг зөвт байдалтай Түүний дотор би олдохын тулд юм.

10. Ингэхдээ би Түүнийг болон Түүний амилалтын хүч, зовлонгуудын нөхөрлөлийг таньж мэдэн, Түүний үхэлтэй адилхан болгогдож,

11. үхэгсдээс амилуулагдахад хүрмээр байна.

12. Би хэдийн хүлээн авсан юм уу, эсвэл хэдийн төгс болчихсондоо биш, харин би бас Христ Есүст юуны төлөө баригдсан, түүнийг барьж авахын тулд урагшилдаг.

13. Ах дүү нар аа, би өөрөө хараахан барьж авсан гэж боддоггүй, харин нэг л юмыг хийдэг, ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлж,

14. Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа уруу урагшилдаг.

15. Тиймээс төлөвшсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая. Хэрэв ямар нэгэн юман дээр та нар өөр бодолтой байвал, үүнийг бас Бурхан та нарт илэрхийлнэ.

16. Гэвч бидэнд өгөгдсөн тэр л жишгийн дагуу явсаар байя.

17. Ах дүү нар аа, намайг дуурайгчид бай. Бидний та нарт үзүүлсэн жишээгээр явдаг хүмүүсийг ажигла.

18. Миний та нарт үргэлж ярьж байсан олон хүмүүс Христийн загалмайн дайснууд мэт явдаг гэж би одоо уйлан байж хэлж байна.

19. Тэдний төгсгөл бол сүйрэл. Тэдний бурхан бол ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэж боддог.

20. Харин бидний иргэний харьяалал нь тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид Аврагч Эзэн Есүс Христийг хүлээж байна.

бүрэн бүлгийг уншина уу Филиппой 3