Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Тесалоник 3:10-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Бид та нартай хамт байхдаа хүртэл “Хэрэв хэн нэг нь ажил хийхгүй бол бүү идэг” гэж захидаг байсан.

11. Учир нь та нарын дундаас зарим нэг чинь эмх журамгүй амьдралаар амьдран, ажил огт хийхгүй, харин бусдын хэрэгт оролцдог хүмүүс адил загнаж байна гэж бид сонслоо.

12. Тийм хүмүүсийг анир чимээгүйгээр хөдөлмөрлөж, өөрсдийн талхаа идэхийг Эзэн Есүс Христ дотор тушаан уриалж байна.

13. Харин ах дүү нар аа, та нар сайныг үйлдэхээс бүү зүрхшээ.

14. Хэрэв хэн нэгэн чинь энэ захидлаар дамжуулсан бидний үгийг дагахгүй бол тэр хүнийг онцлон анхаар. Түүнийг ичээхийн тулд түүнтэй бүү нийл.

15. Тэр хүнийг дайсан мэт бүү үз, харин ах дүү болохын хувьд түүнд сануул.

16. Амар тайвны Эзэн Өөрөө та нарт ямар ч тохиолдолд амар тайвныг соёрхох болтугай. Эзэн та бүгдтэй хамт байх болтугай.

17. Паул би энэхүү мэндчилгээг өөрийн гараар бичиж байна. Энэ бол захидал тус бүр дэх ялгарах тэмдэг юм. Би ийм маягаар бичдэг.

18. Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай.

бүрэн бүлгийг уншина уу 2 Тесалоник 3