Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 4:15-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Учир нь Хууль уур хилэнг авчирдаг. Харин хаана хууль байхгүй байна, тэнд бас зөрчил гэж байхгүй.

16. Тиймээс нигүүлслийн дагуу байхын тулд тэр амлалт нь итгэлээр ирдэг. Ингэснээр тэрхүү амлалт нь бүх үр удамд, зөвхөн Хуулийн үр удамд төдийгүй, мөн Абрахамын итгэлийн үр удамд ч баталгаатай байх юм. Абрахам бол

17. (Энэ нь «Би чамайг олон үндэстний эцэг болгосон» гэж бичигдсэнчлэн ажээ) үхэгсдэд амь өгөгч, байхгүйг байгаагаар дуудагч, өөрийн итгэсэн Бурханы өмнө бид бүгдийн эцэг юм.

18. «Чиний үр удам ийм болно» гэж урьд нь айлдсан ёсоор тийнхүү олон үндэстний эцэг болохын тулд тэр найдах аргагүй үед найдан итгэсэн.

19. Тэр зуугаад насалсан тул биеийнхээ бараг үхсэнийг болон Сарагийнх нь умай үхмэл болсныг мэдсэн хэдий ч итгэлээр дорой болсонгүй.

20. Харин Бурханы амлалтын талаар тэр үл итгэн тээнэгэлзэлгүй, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөн,

21. Бурхан амласнаа биелүүлэх чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй байлаа.

22. Тиймээс энэ нь түүнийг зөвт байдалд тооцуулсан ажээ.

бүрэн бүлгийг уншина уу Ром 4