Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 10:34-47 Ариун Библи, 2004 (АБ2004)

34. Тэд Түүнийг басамжилж, нулимж, ташуурдаад ална. Тэгээд гурав хоногийн дараа Тэр дахин амилна гэв.

35. Зебедеен хоёр хүү Иаков, Иохан нар Есүст ойртон ирж Түүнд—Багш аа, бид юу ч гуйсан, түүнийг маань бидэнд хийж өгөхийг Танаас хүсэж байна гэв.

36. Тэр—Та нарт юу хийж өгөхийг Надаас хүсэж байгаа юм бэ? гэхэд,

37. тэд Түүнд—Таны сүр жавхлан дотор бидний нэгийг Өөрийн баруун гар талдаа, нөгөөг маань Өөрийнхөө зүүн талд суулгаач гэв.

38. Харин Есүс—Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж, Миний хүртэж байгаа баптисмыг хүртэж чадах юм уу? гэхэд,

39. тэд Түүнд—Бид чадна гэв. Есүс тэдэнд хандаж—Миний уух аяганаас та нар ууж, Миний хүртэж байгаа баптисмыг та нар хүртэх болно.

40. Харин Миний баруун, зүүн талд суух нь Миний өгөх юм биш. Энэ нь хэний төлөө бэлтгэгдсэн байна, тэдэнд өгөгдөнө гэж айлдав.

41. Үүнийг сонсоод нөгөө арав нь Иаков, Иохан нарт зэвүүцжээ.

42. Есүс тэднийг Өөр уруугаа дуудаж, тэдэнд—Харь үндэстнүүдийн захирагчид гэж тооцогдсон хүмүүс ард олноо ноёрхдог. Ихэс дээдэс нь тэднийг эрхэндээ байлгадгийг та нар мэднэ.

43. Харин та нарын дунд тийм юм байж болохгүй. Хэн та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр хүн та нарын зарц болог.

44. Мөн хэн та нарын дунд тэргүүнд байхыг хүснэ, тэр хүн бүгдийн боол болог.

45. Учир нь Хүний Хүү хүртэл үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд, мөн Өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхийн тулд ирсэн юм гэж айлдлаа.

46. Тэд Иериход ирэв. Есүс Өөрийн шавь нар болоод олон түмний хамт Иерихогоос гарч явтал Тимайн хүү Бартимай гэгч сохор гуйлгачин замын хажууд сууж байв.

47. Назарын Есүс явж байгааг тэр дуулаад—Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч гэж хашхирч эхлэв.

бүрэн бүлгийг уншина уу Марk 10