Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Филемон 1:14-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Гэвч чиний сайн нь албадлагаас мэт биш, харин өөрийн чинь сайн дурын хүслээр байгаасай хэмээн би чиний зөвшөөрөлгүйгээр юу ч хийхийг хүссэнгүй.

15. Чи түүнийг үүрд буцааж авахын тулд энэхүү шалтгааны улмаас тэр чамаас түр зуур салсан байх.

16. Цаашид тэрээр боол шиг бус, харин боолоос ч илүү байх бөгөөд махан биеийн ч дотор, Эзэний ч дотор ялангуяа миний хувьд болон чиний хувьд бүр ч илүү хайрт дүү минь байх болно.

17. Иймд хэрэв чи намайг хамтрагч гэж тооцож байгаа бол намайг хүлээн авахын адил түүнийг ч хүлээн ав.

18. Хэрэв тэр чамд ямар нэгэн мууг хийсэн бол, эсвэл чамд өртэй бол, үүнийг надтай тооцоорой.

19. Паул би өөрийн гараар бичиж байна. Би түүнийг нь төлье (Чи өөрөө бас надад өртэй шүү дээ гэж би чамд сануулах хэрэггүй байх).

20. Тийм ээ, дүү минь, Эзэн дотор чиний тусыг авахсан. Христ дотор миний зүрхийг тэнхрүүл.

21. Миний хэлснээс илүү ихийг хийнэ гэдгийг чинь би мэддэг тул чиний дуулгавартай байдалд итгэн, би чамд бичлээ.

22. Үүний зэрэгцээ надад байр бэлдээрэй. Учир нь та нарын залбирлаар би та нар уруу очно хэмээн найдаж байна.

23. Христ Есүс дотор надтай хамт хоригдогч Епафр чамд мэнд хүргэж байна.

24. Миний хамтран зүтгэгчид болох Марк, Аристарх, Дем болон Лук нар мэнд дамжуулж байна.

25. Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай.

бүрэн бүлгийг уншина уу Филемон 1