Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ефес 6:16-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Энэ бүгд дээр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай,

17. авралын дуулгыг болон Сүнсний сэлэм буюу Бурханы үгийг ав.

18. Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого, гуйлтаараа сэргэг бай.

19. Сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр миний ам ангайхад үг өгөгдөхийн тулд миний төлөө залбир.

20. Үүнийг хэрхэн зоригтойгоор ярих ёстой, тэгж ярихын тулд би сайн мэдээний төлөө элчин сайд болов.

21. Та нарт бас миний байдлын тухай болон юу хийж байгааг минь мэдүүлэхийн тулд Эзэн дотор итгэлт үйлчлэгч хайрт дүү Тухик та нарт бүгдийг мэдэгдэх болно.

22. Тэр та нарт бидний байдлыг мэдүүлэн та нарын зүрхийг тайвшруулаг хэмээн, энэ зорилгоор би түүнийг илгээлээ.

23. Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс амар амгалан болон хайр нь итгэлийн хамт ах дүү нарт байг.

24. Бидний Эзэн Есүс Христийг хувиршгүй хайраар хайрлагч бүх хүнд нигүүлсэл байх болтугай.

бүрэн бүлгийг уншина уу Ефес 6