Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ефес 6:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм.

2. “Эцэг эхээ хүндэл”. Энэ нь амлалт бүхий эхний тушаал бөгөөд

3. “Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно” гэжээ.

4. Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл.

5. Боолчууд аа, Христийг дагадгийн адил та нар эмээхүй болон чичрэлтээр чин сэтгэлээсээ махан биеийн дагуу эздэд дуулгавартай бай.

6. Хүмүүст нийцүүлэгчдийн адил харцаар үйлчлэлгүй, харин Христийн боолууд адил Бурханы хүслийг зүрх сэтгэлээсээ үйлд.

7. Хүмүүст биш, харин Эзэнд мэт сайн хүслээр үйлчил.

8. Боол, эсвэл чөлөөт байх нь ялгаагүй аливаа хүн ямар нэг сайн зүйл хийвэл тэр хүн Эзэнээс түүнийгээ буцааж авна гэдгээ мэдэн үйлчил.

9. Эзэд ээ, үүний адил боолууддаа ханд. Тэдний болон та нарын Эзэн тэнгэрт байгааг болон Түүний ялгаварладаггүй болохыг ойлгон, айлгаж сүрдүүлэхээ боль.

10. Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн.

11. Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс.

12. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.

бүрэн бүлгийг уншина уу Ефес 6