Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ефес 5:17-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Тийм учраас бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар.

18. Дарсанд бүү согтуур. Ингэвэл дураараа дургих байдалд автагдана. Харин Сүнсээр дүүрэн байж,

19. дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар нэг нэгэнтэйгээ ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиогтун.

20. Бурхан болон Эцэгт бүхний төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өргө.

21. Христээс эмээн нэг нэгэндээ захирагд.

22. Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд.

23. Учир нь Христ чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн.

24. Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд.

25. Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла.

26. Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад

27. түүнийг ямар ч толбогүй, ямар ч үрчлээсгүй бөгөөд тиймэрхүү ямар ч зүйлгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн ажээ.

28. Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг.

29. Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махан биеийг үзэн ядаж байгаагүй. Харин тэжээж, хамгаалдаг. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг.

30. Яагаад гэвэл бид Түүний биеийн эрхтнүүд юм.

31. “Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлдэг. Тэр хоёр нэг махан бие болно”.

32. Энэ нууц бол агуу билээ. Гэвч би Христ болон чуулганы тухай хэлж байна.

33. Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай.

бүрэн бүлгийг уншина уу Ефес 5