Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ефес 5:17-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Тийм учраас бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар.

18. Дарсанд бүү согтуур. Ингэвэл дураараа дургих байдалд автагдана. Харин Сүнсээр дүүрэн байж,

19. дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар нэг нэгэнтэйгээ ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиогтун.

20. Бурхан болон Эцэгт бүхний төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өргө.

21. Христээс эмээн нэг нэгэндээ захирагд.

22. Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд.

23. Учир нь Христ чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн.

24. Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд.

25. Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла.

26. Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад

27. түүнийг ямар ч толбогүй, ямар ч үрчлээсгүй бөгөөд тиймэрхүү ямар ч зүйлгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн ажээ.

бүрэн бүлгийг уншина уу Ефес 5