Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

3 Иохан 1:10-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Иймээс би очвол, түүний хийдэг үйл хэргийг нь сануулна. Юу гэвэл, тэр биднийг балмад үгсээр зүй бусаар буруутгасан юм. Үүгээр ч сэтгэл ханахгүй, тэр ах дүү нараа хүлээн авдаггүй бөгөөд хүлээн авахыг хүсэгчдийг хориглон, чуулганаас хөөж байна.

11. Хайрт минь, мууг биш, харин сайныг дуурай. Сайныг үйлдэгч нь Бурханых. Мууг үйлдэгч нь Бурханыг хараагүй юм.

12. Бүх хүн төдийгүй үнэн нь Деметрийг сайнаар гэрчилдэг.

13. Бичих зүйл надад олон байгаа боловч би бийр янтай нийлүүлэн чамд бичихийг хүсэхгүй байна.

14. Харин чамтай удахгүй уулзана гэдэгтээ найдаж байна. Бид нүүр нүүрээрээ учран ярилцах болно.

15. Амар тайван нь чамд байг. Чамд анд нөхөд чинь мэнд хүргэж байна. Анд нөхдөд нэрээр нь мэнд хүргээрэй.

бүрэн бүлгийг уншина уу 3 Иохан 1