Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Петр 1:4-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Эдгээрээр дамжуулан Тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа соёрхсон. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзралаас ангижирснаар бурханлаг мөн чанарын хуваалцагч болох юм.

5. Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн давуу байдлыг, сайн давуу байдал дээрээ мэдлэгийг,

6. мэдлэг дээрээ өөрийгөө захирах байдлыг, өөрийгөө захирах байдал дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ сүсэглэлийг,

7. сүсэглэл дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга.

8. Хэрэв та нарт эдгээр чанарууд байгаа бөгөөд улмаар нэмэгдсээр байвал, эдгээр нь бидний Эзэн Есүс Христийг мэдэхэд та нарыг үр ашиггүй, үр жимсгүй байлгахгүй.

9. Эдгээр чанаруудаар дутагддаг хүн бол урьдын нүглүүдээсээ цэвэршсэнээ мартсан, сохор, эсвэл богино бодолтой нэгэн юм.

10. Тиймээс ах дүү нар аа, Түүний та нарыг дуудан, сонгосныг бататгахын тулд бүр ч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж л байвал хэзээ ч бүдрэхгүй.

11. Ингэснээр бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн мөнх хаанчлал уруу хангалттай орох болно.

12. Тиймээс хэдийгээр та нар эдгээр зүйлсийг мэдэх бөгөөд эдүгээ өөрсдөд чинь байгаа үнэн дотор батажсан байлаа ч гэсэн би та нарт эдгээрийг сануулахад ямагт бэлэн байх болно.

13. Би энэхүү асар дотор байх цагтаа та нарыг сануулгаар сэрээхээ би зөв гэж үзэж байна.

14. Ингэхдээ бидний Эзэн Есүс Христийн надад тодорхой болгосончлон, би удахгүй асраа тайлахаа мэдэж байна.

15. Намайг одсоны дараа та нар ямар ч үед эдгээр зүйлийг санах чадвартай байгаасай гэсэндээ би бас хичээх болно.

16. Бид өөрсдийн Эзэн Есүс Христийн хүч чадал болоод Түүний ирэх тухай та нарт мэдүүлэхдээ ухаалгаар зохиогдсон үлгэр домгуудыг дагаагүй, харин бид Түүний сүр жавхланг нүдээр гэрчлэгчид байсан.

17. Учир нь Түүнийг Эцэг Бурханаас хүндлэл ба алдрыг хүлээн авах үед Сүр Жавхлант Алдараас “Энэ бол Миний хайртай Хүү. Түүнд Миний таалал оршдог” гэсэн дуу гарав.

бүрэн бүлгийг уншина уу 2 Петр 1