Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Петр 1:14-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Ингэхдээ бидний Эзэн Есүс Христийн надад тодорхой болгосончлон, би удахгүй асраа тайлахаа мэдэж байна.

15. Намайг одсоны дараа та нар ямар ч үед эдгээр зүйлийг санах чадвартай байгаасай гэсэндээ би бас хичээх болно.

16. Бид өөрсдийн Эзэн Есүс Христийн хүч чадал болоод Түүний ирэх тухай та нарт мэдүүлэхдээ ухаалгаар зохиогдсон үлгэр домгуудыг дагаагүй, харин бид Түүний сүр жавхланг нүдээр гэрчлэгчид байсан.

17. Учир нь Түүнийг Эцэг Бурханаас хүндлэл ба алдрыг хүлээн авах үед Сүр Жавхлант Алдараас “Энэ бол Миний хайртай Хүү. Түүнд Миний таалал оршдог” гэсэн дуу гарав.

18. Бид Түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа тэнгэрээс гарсан энэ дууг сонссон билээ.

19. Бид илүү баттай болгогдсон эш үзүүллэгийн үгтэй. Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд тань гийх хүртэл, харанхуй газарт гэрэлтэж буй дэнлүүг анхаарах мэт та нар түүнд анхаарал тавихдаа сайн байдаг.

20. Судрын нэг ч эш үзүүллэг эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтүн.

21. Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.

бүрэн бүлгийг уншина уу 2 Петр 1