Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Зефаниа 2:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, та нар ЭЗЭНийг хай.Түүний захирамжийг тээж ирсэн хүмүүс ээ,зөв шударгыг хай, төлөв байдлыг хай.Магадгүй ЭЗЭНий уурын өдөр та нар нуугдсан байх болно.

4. Учир нь Газ хаягдаж,Ашкелон эзгүйрч,Ашдод үд дунд хөөгдөж,Екрон үндсээрээ сугалагдана.

5. Далайн эргийн оршин суугчид,херетчүүдийн үндэстэн нь гаслантай яа.Филистчүүдийн нутаг, Канаан аа,ЭЗЭНий үг чиний эсрэг байна.Би чамайг устгаж, тэнд ямар ч оршин суугчгүй болгоно.

6. Тиймээс далайн эрэг нь хоньчдод зориулж агуйтай,хонин сүрэгт зориулж хороотой бэлчээрүүд болно.

7. Эрэг нь Иудагийн гэрийн үлдэгсдэд зориулагдана.Тэд тэнд бэлчих болно.Үдэш тэд Ашкелоны гэрүүдэд хэвтэнэ.Учир нь тэдний Бурхан ЭЗЭН тэднийг халамжилж,тэдний амжилтыг сэргээнэ.

8. Би Моабын элэглэлийг,Аммоны хөвгүүдийн доромжлолыг сонслоо.Үүгээрээ тэд Миний ард түмнийг элэглэж,нутаг дэвсгэрийнх нь эсрэг ихэмсэг болсон.

бүрэн бүлгийг уншина уу Зефаниа 2