Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 17:5-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Энэхүү Мика гэгч нь бурхдын дугантай болж, ефод болон гэрийн шүтээнүүдийг хийж, нэгэн хөвгүүндээ сахил хүртээн, өөрийнхөө тахилч болгов.

6. Тэр үед Израильд хаан байгаагүй тул хүн бүр өөрийн нүдэнд зөв хэмээн үзсэнээ үйлдэж байлаа.

7. Иудагийн Бетлехемээс ирсэн Иудагийн ургийн нэгэн Леви залуу байв. Тэр тэнд амьдарч байжээ.

8. Тэр хүн Иудагийн Бетлехем хотоос гарч, амьдрах газар хайн аялж явсаар, Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт ирсэн билээ.

9. Мика түүнээс—Чи хаанаас ирэв? хэмээн асуухад тэр—Би Иудагийн Бетлехемээс ирсэн Леви хүн байна. Амьдрах газар хайж явна даа гэжээ.

10. Тэгэхэд Мика түүнд—Надтай хамт байж, надад эцэг бас тахилч бологтун. Би чамд жил бүр арван мөнгөн зоос өгч, хувцас ба хүнсээр хангана гэжээ. Тийнхүү Леви хүн гэрт нь оржээ.

11. Леви хүн түүнтэй хамт амьдрахыг зөвшөөрч, залуу эр түүний хөвгүүдийн нэг адил байх болов.

12. Мика Леви хүнд сахил хүртээн, залуу эр түүний тахилч болж, Микагийн гэрт амьдрах болов.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 17