Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 17 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ефраимын уулархаг нутагт Мика нэртэй нэгэн хүн байв.

2. Тэрээр эхдээ—Та мянга нэг зуун мөнгөн зоосоо алдчихаад харааж байхыг чинь би сонссон. Мөнгө чинь надад бий. Би хулгайлсан юм гэхэд эх нь—ЭЗЭН миний хүүг ивээх болтугай гэв.

3. Тэгээд тэр эхдээ мянга нэг зуун мөнгөн зоосыг буцааж өгсөнд эх нь—Би өөрийн гараас энэ мөнгийг ЭЗЭНд бүрэн зориулж, хүүгийнхээ төлөө түүгээр сийлмэл болон цутгамал хөрөг дүрсийг бүтээе. Тийм учраас одоо үүнийг чамд эргүүлж өгье гэв.

4. Тэр эхдээ мөнгийг буцааж өгсөнд эх нь хоёр зуун мөнгөн зоосыг авч, мөнгөний дарханд өгөөд, түүгээр сийлмэл болон цутгамал хөрөг дүрсийг хийлгэв. Тэдгээр нь Микагийн гэрт байв.

5. Энэхүү Мика гэгч нь бурхдын дугантай болж, ефод болон гэрийн шүтээнүүдийг хийж, нэгэн хөвгүүндээ сахил хүртээн, өөрийнхөө тахилч болгов.

6. Тэр үед Израильд хаан байгаагүй тул хүн бүр өөрийн нүдэнд зөв хэмээн үзсэнээ үйлдэж байлаа.

7. Иудагийн Бетлехемээс ирсэн Иудагийн ургийн нэгэн Леви залуу байв. Тэр тэнд амьдарч байжээ.

8. Тэр хүн Иудагийн Бетлехем хотоос гарч, амьдрах газар хайн аялж явсаар, Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт ирсэн билээ.

9. Мика түүнээс—Чи хаанаас ирэв? хэмээн асуухад тэр—Би Иудагийн Бетлехемээс ирсэн Леви хүн байна. Амьдрах газар хайж явна даа гэжээ.

10. Тэгэхэд Мика түүнд—Надтай хамт байж, надад эцэг бас тахилч бологтун. Би чамд жил бүр арван мөнгөн зоос өгч, хувцас ба хүнсээр хангана гэжээ. Тийнхүү Леви хүн гэрт нь оржээ.

11. Леви хүн түүнтэй хамт амьдрахыг зөвшөөрч, залуу эр түүний хөвгүүдийн нэг адил байх болов.

12. Мика Леви хүнд сахил хүртээн, залуу эр түүний тахилч болж, Микагийн гэрт амьдрах болов.

13. Тэгээд Мика—Леви хүн миний тахилч болсныг хараад ЭЗЭН намайг баян чинээлэг болгоно гэдгийг би одоо мэдэж байна хэмээн хэлэв.