Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шастирын Дээд 20:4-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Үүний дараа Гезерт филистчүүдтэй дайтаж эхэлжээ. Тэгэхэд аварга биетнүүдийн үр удмын нэг Сиппаиг хушат хүн Сиббекаи алсанд, филистчүүд бууж өгөв.

5. Дахин филистчүүдтэй дайтах үе гарч, Иаирын хүү Елканан нь гит хүн Голиатын дүү Лахмиг алсан юм. Лахмийн жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт байв.

6. Гатад дахин дайн болох үед нэгэн үлэмж аварга хүн байсан бөгөөд түүний гар, хөлийн хуруунууд нь тус тус зургаа, нийт хорин дөрвөн хуруутай байжээ. Энэ хүн ч аварга биетнүүдийн үр удмын нэг байсан билээ.

7. Тэрээр Израилийг доромжлоход, Давидын ах Шимеагийн хүү Ионатан түүнийг алав.

8. Эдгээр нь Гат дахь аварга биетнүүдийн үр удмууд байсан бөгөөд тэд Давидын гарт болон түүний боолуудын гарт унацгаасан юм.

бүрэн бүлгийг уншина уу Шастирын Дээд 20