Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Рут 4:10-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Бас нас барсан хүний нэрийг өвд нь үлдээхийн тулд би Махлоны бэлэвсэн эхнэр Моаб эмэгтэй Рутыг өөрийн эхнэр болгон авав. Ингэснээр нас барсан хүний нэр нь ах дүү нараасаа болон төрсөн газрынхаа хашаанаас таслагдахгүй юм. Өнөөдөр та нар гэрч нар гэв.

11. Хашаан дотор байсан бүх ардууд болон ахлагчид—Бид гэрч нар мөн. Чиний гэрт орж ирж буй тэр эмэгтэйг ЭЗЭН Израилийн гэрийг босгогч Рахел, Леа хоёрын адил болгох болтугай. Чи Ефратад эд баялаг олж, Бетлехемд алдарших болтугай.

12. Мөн ЭЗЭНий энэ залуу эмэгтэйгээр өгөх үр удмаар дамжуулан гэр чинь Тамараас Иудад төрүүлсэн Перезийн гэр адил болох болтугай гэв.

13. Ингээд Боаз Рутыг авч, тэр эмэгтэй түүний эхнэр болов. Боаз түүн уруу орсонд ЭЗЭН түүнд үр тогтоон өглөө. Тэгээд тэр хүү төрүүлэв.

14. Тэгтэл эмэгтэйчүүд Наомид—Чамайг өнөөдөр өвийг золигчгүйгээр орхиогүй ЭЗЭН магтагдах болтугай! Тэгээд түүний нэр Израильд алдарших болтугай!

15. Тэр нь мөн танд амьдралыг сэргээгч, өндөр насны тань тэтгэгч байх болтугай. Учир нь танд хайртай бэр чинь түүнд хүү төрүүлж өгөв. Рут танд долоон хөвгүүнээс ч илүү дээр билээ гэцгээв.

16. Тэгээд Наоми хүүхдийг авч, өвөр дээрээ хэвтүүлээд түүнийг асрах болов.

17. Хөрш эмэгтэйчүүд нь—Наомид хүү төрөв хэмээн өгүүлэлдэж, түүнд нэр өгөв. Тэгээд тэд түүнийг Обед хэмээн нэрлэв. Тэр бол Давидын эцэг болох Иессийн эцэг юм.

18. Перезийн удам угсаа нь энэ юм. Перезд Хезрон төрсөн билээ.

19. Хезронд Рам, Рамд Амминадаб,

20. Амминадабт Нахшон, Нахшонд Салмон,

21. Салмонд Боаз, Боазд Обед,

22. Обедод Иесси, Иессид Давид төржээ.

бүрэн бүлгийг уншина уу Рут 4