Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 13:6-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Хаан Бурханы хүнд хандан—ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч хэмээн Миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов.

7. Тэгээд хаан Бурханы хүнд—Надтай хамт гэрт очиж, алжаалаа тайлагтун. Би танд шагнал өгье гэв.

8. Харин Бурханы хүн хаанд хариулан—Та өөрийнхөө гэрийн тэн хагасыг надад өгөх байсан ч би тантай хамт явахгүй, мөн энэ газарт байхдаа би талх ч идэж, ус ч уухгүй.

9. Учир нь ЭЗЭНий үгээр надад “Чи талх ч идэж, ус ч ууж болохгүй, тэр ч бүү хэл ирсэн замаараа ч буцан явж болохгүй” гэж тушаагдсан юм гэв.

10. Тэрээр Бетелд ирсэн замаараа буцалгүй өөр замаар эргэн явлаа.

11. Бетелд нэгэн хөгшин эш үзүүлэгч амьдарч байв. Түүний хөвгүүд ирээд, тэр өдөр Бетелд Бурханы хүний хийсэн бүх ажлыг, мөн хаанд хандан хэлсэн үгсийг ч эцэгтээ ярьж өгөв.

12. Эцэг нь тэднээс—Тэр аль замаар буцсан бэ? гэж асуув. Хөвгүүд нь Иудагаас ирсэн Бурханы хүний эргэн явсан замыг харсан байжээ.

13. Тэгтэл эцэг нь хүүхдүүддээ—Миний илжгэнд эмээл тох гэв. Хөвгүүд нь түүнд илжгийг эмээллэн бэлтгэсэнд тэр илжгээ унан, явав.

14. Тэрээр Бурханы хүний араас явсаар, царс модны доор сууж байхад нь түүнийг олж хараад,—Та Иудагаас ирсэн Бурханы хүн мөн үү? гэж асуув. Тэр—Би мөн гэжээ.

15. Хөгшин эш үзүүлэгч түүнд хандан—Надтай хамт гэрт очиж талх иднэ үү гэсэнд

16. Бурханы хүн—Би тантай хамт буцаж ч чадахгүй, явж ч чадахгүй, мөн энэ газар тантай хамт талх ч идэж, ус ч уухгүй.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 13