Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 7:8-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Намайг хардаг хүний нүд намайг дахин харахгүй.Таны нүд над дээр байх боловч би байхгүй.

9. Үүл замхран оддог.Үүнчлэн Үхэгсдийн орон уруу явагсад гарч ирдэггүй билээ.

10. Тэрээр гэр орондоо дахин эргэж ирэхгүй бөгөөдтүүний оромж нь ч түүнийг мэдэхээ болино.

11. Иймээс би амаа хамхихгүй.Сүнснийхээ шаналал дотор би ярьж,сэтгэлийнхээ уй гашуу дотор би гомдоллох болно.

12. Би Танаар мануулж байхаар тэнгис,эсвэл тэнгисийн мангас юм уу?

13. Хэрэв би“Ор минь намайг тайвшруулна,хэвтэр минь миний гомдлолыг тайлах болно” гэсэн ч

14. Та зүүдүүдээр намайг айлгаж,үзэгдлүүдээр намайг сүрдүүлдэг.

15. Ингэснээр сэтгэл минь өвчин шаналлаас минь илүүгээр боож үхэхийг сонгохсон.

16. Би өнгөрөн одож байна.Би мөнх амьдрахгүй.Миний өдрүүд амьсгал учраас намайг ганцааранг минь орхиоч.

17. Та түүнийг эрхэмлэж,түүний талаар санаа тавих болохоор хүн гэгч нь юу юм бэ?

18. Юунд Та түүнийг өглөө бүр шалгаж,агшин бүрд түүнийг сорино вэ?

19. Та надаас Өөрийн харцаа хэзээ ч холдуулахгүй,эсвэл шүлсээ залгих хүртэл миньнамайг ганцааранг минь орхихгүй юм гэж үү?

бүрэн бүлгийг уншина уу Иов 7