Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иона 2:5-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Ус намайг үхлийн ирмэгт хүртэл залгиж,гүн их ус намайг нөмрөн, усны ургамал миний толгойг ороов.

6. Би уулсын бэл уруу уруудан,дэлхий өөрийн хаалтнуудтайгаа миний эргэн тойронд мөнхөд байлаа.Гэвч, миний Бурхан ЭЗЭН, Та миний амийг нүхнээс гаргасан.

7. Би ухаан балартах үедээ ЭЗЭНийг санав.Миний залбирал Тан уруу,Таны ариун сүмд хүрсэн билээ.

8. Хий хоосон шүтээнүүдийг хүндэтгэдэг хүмүүсөөрсдийн итгэмжит байдлыг умартдаг.

9. Харин би талархлын дуугаар Танд тахил өргөнө.Юу тангарагласнаа би биелүүлнэ. Аврал ЭЗЭНээс ирдэг юм гэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Иона 2