Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 8:15-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Даниел би энэ үзэгдлийг үзээд, түүний утгыг ойлгохоор хайв. Харагтун, хүн шиг дүрстэй нэгэн миний өмнө зогсож байв.

16. Улаи голын эргийн дундаас хүний дуу гарч, тэрээр дуудаж,—Габриел аа. Энэ хүнд үзэгдлийг тайлбарла гэхийг би сонсов.

17. Тэгээд тэр миний зогсож байсан газарт дөхөж ирсэнд, би айж, нүүрээрээ газар унав. Тэр надад—Хүний хүү, энэ үзэгдэл төгсгөлийн цагт хамаарч байгаа гэдгийг ойлгогтун гэв.

18. Түүнийг надтай ярьж байх зуур, би нүүрээ газарт нааж, гүн нойронд автав. Гэвч тэр надад гараа хүргэж, намайг цэх шулуун босгосон.

19. Тэрээр—Харагтун, хилэнгийн сүүлчийн цагт юу болохыг би чамд мэдэгдэх гэж байна. Учир нь энэ үзэгдэл төгсгөлийн тогтоогдсон цагт хамаарч байна.

20. Чиний үзсэн хоёр эвэртэй хуц бол Меде болон Персийн хаадыг төлөөлж байна.

21. Үс ихтэй ухна бол Грекийн хаанчлалыг төлөөлж байгаа бөгөөд нүднийх нь хоорондох том эвэр бол түүний анхны хаан бөлгөө.

22. Хугарсан эвэр болон оронд нь ургасан дөрвөн эвэр бол тэр үндэстнээс боссон боловч анхных шиг хүчтэй байгаагүй дөрвөн хаанчлалыг төлөөлж байна.

23. Эдгээрийн ноёрхлын төгсгөл үед нүгэлтнүүд илүү харгис болох үед,ичгүүргүй, нууц явуулгад гарамгай нэгэн хаан гарч ирнэ.

24. Тэр өөрийнхөө хүчээр бус, агуу хүчтэй болно.Тэр асар их хэмжээгээр эвдэж, амжилт олон дураараа дургих болно.Тэрээр хүчтэнүүдийг болон ариун хүмүүсийг сөнөөнө.

25. Тэрээр хэрсүү ухаанаараа хууран мэхлэлтийг хөгжүүлэхэд нөлөөлнө.Тэрээр зүрх сэтгэлдээ бардамнаж,Амар тайван байхад нь олон хүнийг сүйтгэх болно.Тэрээр бүр Жононгуудын Жононг эсэргүүцэн босох боловчХүний гарын оролцоогүйгээр сөнөх болно.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 8