Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 22:22-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Тэд энэ үгийг хүртэл сонсож байлаа. Тэгснээ дуугаа өндөрсгөн—Энэ мэтийн хүнийг газрын хөрснөөс арчин хая. Тэр амьд байх ёсгүй хэмээн хашхиралдав.

23. Тийнхүү хашхиралдан байхдаа тэд хувцсаа хүү татаж, агаарт шороо тоос босгон байтал

24. мянгатын дарга түүнийг хуаранд аваачихыг тушаалаа. Тэгээд яагаад хүмүүс түүн уруу ийн хашхиралдсаны учрыг олохын тулд түүнийг ташуурдан байцаахыг тушаав.

25. Тэд түүнийг тэлж хүлэх үед Паул тэнд байсан зуутын даргад—Ромын иргэнийг шүүхгүйгээр ташуурдах нь таны хувьд хуульд нийцэх үү? гэхэд

26. зуутын дарга үүнийг сонсоод, мянгатын дарга уруу очиж, түүнд—Энэ хүн чинь Ромын иргэн юм байна шүү дээ, яах вэ? гэж илтгэв.

27. Тэгтэл мянгатын дарга Паул уруу ирээд—Чи Ромын иргэн юм уу? Надад хэлээч гэсэнд тэр—Тийм ээ гэлээ.

28. Мянгатын дарга—Би энэхүү иргэний эрхийг чинь их мөнгөөр олж авсан гэхэд Паул—Харин би бол төрөхдөө л иргэн нь байсан юм гэв.

29. Тэгэхэд түүнийг байцаах гэж байсан хүмүүс тэр даруй зайлан явав. Паулыг Ромын иргэн гэдгийг мэдээд түүнийг гинжилсэндээ мянгатын дарга айв.

30. Тэгээд маргааш нь иудейчүүд түүнийг юунд буруутгаж буйг тодорхой мэдэхийг хүсэж, түүнийг суллаад, ахлах тахилч нар болоод бүх Зөвлөлийг цуглахыг тушаан, Паулыг авчирч, тэдний өмнө зогсоожээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 22