Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 16:3-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Паул түүнийг өөртэйгөө авч явахыг хүсэв. Гэхдээ Тимотын эцэг нь Грек хүн гэдгийг нутгийн иудейчүүд андахгүй тул түүний хөвчийг хөндөж, хамтдаа явжээ.

4. Тэд хотуудаар дайрч өнгөрөхдөө Иерусалимд элч нар болон ахлагчдын гаргасан айлдварыг сахин баримтлахыг тэдэнд дамжуулж явлаа.

5. Чуулгануудын итгэл тийнхүү бэхжиж, өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байв.

6. Азид үгийг тунхаглахыг Ариун Сүнс хориглосон тул тэд Фруг болон Галатын дүүргээр дайран өнгөрч,

7. Мусиад ирээд Битин уруу явахаар завдан байтал Есүсийн Сүнс зөвшөөрсөнгүй.

8. Тэд Мусиаг өнгөрөөд Тройд ирэв.

9. Шөнө нь Паулд үзэгдэл үзэгдэж, Македоний нэгэн эр зогсон “Македонид ирж бидэнд туслаач” гэж гуйсан ажээ.

10. Үзэгдэл үзмэгцээ тэрээр Бурхан тэдэнд сайн мэдээг тунхагла гэж дуудлаа хэмээн үзээд тэр даруй бид Македони уруу явахаар болцгоов.

11. Тэгээд бид Тройгоос усан онгоцоор гарч Самотракт шууд ирээд, маргааш нь Неаполд хүрч,

12. тэндээсээ Македонийн дүүргийн тэргүүлэх хот болох Ромын хараат хот Филиппойд очив. Бид тэр хотод хэд хоног байлаа.

13. Амралтын өдөр бид хотын дааман хаалганы гаднах гол уруу очив. Тэнд залбирлын газар байгаа болов уу гэж бид бодсон юм. Тэгээд тэнд сууцгааж цугласан эмэгтэйчүүдтэй ярилцав.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 16