Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 16:15-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Тэрээр гэрийнхнийхээ хамт баптисм хүртсэний дараа—Хэрэв та нар намайг Эзэнд итгэмжит гэж үзэж байгаа бол, манайд ирж байгаач хэмээн ятгаснаар биднийг дийлэв.

16. Биднийг залбирлын газар уруу явж байхад мэргэ төлөгчийн сүнстэй нэгэн шивэгчин тааралдлаа. Тэр шивэгчин мэргэ төлгөөр эзэндээ их ашиг олж өгдөг ажээ.

17. Тэрээр Паул болон биднийг дагаж,—Эдгээр хүмүүс бол Хамгийн Дээд Бурханы зарц нар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашхирч гарлаа.

18. Тэр эмэгтэй олон өдрийн турш ингэсээр байлаа. Үүнд ихэд төвөгшөөсөн Паул эргэж хараад, сүнсэнд—Түүнээс гарахыг Есүс Христийн нэрээр би чамд тушааж байна гэхэд мөнөөх сүнс тэр даруй зайлжээ.

19. Харин түүний эзэд орлого олох найдвар нь алдагдсаныг хараад, Паул, Силас нарыг барьж, олон хөлийн газарт эрх баригчдын өмнө чирч авчраад

20. тэргүүн захирагчид уруу аваачиж,—Энэ Иудей хүмүүс манай хотыг үймүүлж,

21. ромчууд бидний хувьд хүлээн авч сахихад ёсонд нийцэхгүй ёс заншлыг тунхаглаж байна гэв.

22. Цугласан олон ч тэдний эсрэг босжээ. Тэргүүн захирагчид тэдний хувцсыг хүү татаад, саваагаар жанчихыг тушаалаа.

23. Ийнхүү зодож жанчсаны эцэст тэднийг шоронд хийж, сайтар манахыг хуягт тушаав.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 16