Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 13:39-52 Ариун Библи, 2004 (АБ2004)

39. Итгэсэн хүн бүр Мосегийн хуулиар зөвтгөгдөж чадаагүй тэр бүхнээсээ Түүгээр зөвтгөгдөх болно.

40. Ингэхлээр эш үзүүлэгчдээр хэлэгдсэн нь та нар дээр ирэхээс болгоомжил.

41. “Харагтун. Басамжлагчид аа, гайхацгаа, мөхөцгөө!Учир нь та нарын өдрүүдэд хэн нэгэн нь тайлбарласан чТа нар хэзээ ч итгэхгүй тийм үйлийг Би гүйцэлдүүлэх болно”гэсэн байдаг гэлээ.

42. Паул, Барнаб нарыг гарч явахад, хүмүүс дараагийн Амралтын өдөр энэ үгээ ярьж өгөхийг тэднээс хүссээр байлаа.

43. Синагогийн хурал тарахад иудейчүүдээс болон Бурханаас эмээгч шинэ итгэгчдээс олонх нь Паул, Барнаб нарыг дагалдахад, тэр хоёр тэдэнтэй ярьж, Бурханы нигүүлсэлд үргэлж байхыг ятгаж байлаа.

44. Дараагийн Амралтын өдөр тэр хотынхон бараг бүгдээрээ Эзэний үгийг сонсохоор хуран цугласан байв.

45. Гэвч хурсан олныг хараад иудейчүүд атаархлаар дүүрч, Паулын ярьсныг доромжлон үгүйсгэж байлаа.

46. Паул, Барнаб хоёр зоригтойгоор ярьж,—Бурханы үг эхлээд та нарт л яригдах ёстой байв. Гэтэл та нар үүнийг эсэргүүцэж, өөрсдийгөө мөнх амийг авах зохисгүй гэж үзэж байгаагаас хойш бид харь үндэстнүүдэд хандаж байна.

47. Учир нь Эзэн бидэнд ийнхүү тушаасан.“Би харь үндэстнүүдэд Чамайг гэрэл болгон тавьсан.Чи дэлхийн хязгаар хүртэл авралыг авчирна”гэв.

48. Үүнийг сонссон харь үндэстнүүд баярлалдаж, Эзэний үгийг алдаршуулан дээдэлж, мөнх амийг авахаар сонгогдсон бүхэн итгэцгээв.

49. Эзэний үг бүх нутаг даяар түгж байлаа.

50. Харин иудейчүүд нэр хүнд бүхий сүсэгтэн эмэгтэйчүүд болон хотын тэргүүлэх хүмүүсийг хатган, Паул, Барнаб хоёрын эсрэг хавчлагыг өдөөн турхирч, тэднийг нутгаасаа хөөн гаргав.

51. Гэвч тэд хөлийнхөө тоосыг тэдэн уруу сэгсрээд, Икониум уруу явжээ.

52. Дагалдагчид баяр баясал, Ариун Сүнсээр дүүрэн байсаар байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 13