Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 2:2-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Харин ийм зүйлсийг үйлддэг хүмүүс дээр буух Бурханы шүүлт нь үнэний дагуу байдгийг бид мэднэ.

3. Ийм зүйлсийг үйлддэг хүмүүсийг шүүдэг атлаа өөрөө мөн л тэдгээрийг үйлддэг хүн ээ, та Бурханы шүүлтээс мултарна гэж бодож байна уу?

4. Эсвэл та Бурханы энэрэл өөрийг чинь гэмшүүлдэг гэдгийг мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжлах уу?

5. Харин та өөрийн хатуу байдал, гэмшдэггүй зүрх сэтгэлээсээ болж уур хилэн ба Бурханы зөв шүүлтийн илчлэлтийн өдөр байх хилэгнэлийг өөр дээрээ хурааж байна.

6. Бурхан хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө.

7. Сайныг үйлдэхдээ тэвчээртэйгээр алдар, хүндэтгэл болон мөхөшгүй байдлыг хайдаг хүмүүст мөнх амь өгнө.

8. Харин хувиа хичээгч, үнэнийг дагадаггүй, харин зөв бусыг дагадаг хүмүүст уур хилэн ба хилэгнэл буулгана.

9. Бузар мууг үйлдэгч хүн бүрийн дээр цөхрөл, зовлон байх болно. Юуны түрүүнд энэ нь Иудей, мөн түүнчлэн Грек хүмүүст байна.

10. Харин сайныг үйлдэгч хүн бүрд алдар, хүндэтгэл ба амар тайван нь байх болно. Юуны түрүүнд энэ нь Иудей мөн түүнчлэн Грек хүмүүст байна.

11. Бурханд ялгаварлах үзэл байдаггүй.

12. Хуульгүйгээр нүгэл үйлдсэн бүх хүн мөн Хуульгүйгээр мөхөх болно. Хуулийн дор нүгэл үйлдсэн бүх хүн Хуулиар шийтгэгдэх болно.

13. Учир нь Хуулийг сонсогчид нь Бурханы өмнө зөв байх бус, харин Хуулийг биелүүлэгчид нь зөвтгөгдөх болно.

бүрэн бүлгийг уншина уу Ром 2