Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 1:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Христ Есүсийн боол Паул би элч болохоор дуудагдаж, Бурханы сайн мэдээний төлөө тусгаарлагдсан.

2. Энэ сайн мэдээ бол Бурхан эш үзүүлэгчдээрээ дамжуулан Ариун Судруудад урьдаас амласан тэр Хүүгийн тухай сайн мэдээ юм.

3. Тэр Хүү нь махан биеэр Давидын удмаас төрсөн бөгөөд

4. ариун байдлын Сүнсээр үхэгсдээс амилснаар сүр хүчээр Бурханы Хүү гэж тодорхойлогдсон бидний Эзэн Есүс Христ мөн.

5. Бид Түүний нэрийн төлөө бүх харь үндэстний дунд итгэлийн дуулгавартай байдлыг бий болгохын тулд Түүгээр дамжуулан нигүүлсэл болон элчийн үүргийг хүлээн авсан билээ.

6. Та нар ч бас тэдний дундаас Есүс Христийнх болохоор дуудагдсан хүмүүс юм.

7. Ромд буй ариун хүмүүс байхаар дуудагдсан Бурханы хайртай бүх хүнд Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь байх болтугай.

бүрэн бүлгийг уншина уу Ром 1