Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 27:40-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

40. Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг хүн Чи Өөрийгөө авраач. Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол, загалмайнаасаа буугаач гэцгээж байлаа.

41. Түүнчлэн ахлагч тахилч нар ч хуулийн багш нар болоод ахлагчдын хамт Түүнийг элэглэн дооглож,—

42. Тэр бусдыг аварсан боловч Өөрийгөө аварч чаддаггүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг, тэгвэл бид Түүнд итгэнэ.

43. Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Хэрэв Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. Энэ хүн чинь “Би бол Бурханы Хүү” гэсэн биз дээ гэцгээв.

44. Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг мөн доромжилж байлаа.

45. Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөн авлаа.

46. Есдүгээр цагийн орчим Есүс чанга дуугаар—Ели, Ели, лама сабахтани? гэж хашхирлаа. Энэ нь «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?» гэсэн үг аж.

47. Тэнд зогсож байсан хүмүүсийн зарим нь үүнийг сонсоод,—Энэ хүн Елиаг дуудаж байна гэв.

48. Тэдний нэг нь тэр даруй гүйж, далайн хөвөн авч, цагаан цуу шингээгээд, хулсанд торгоон, Түүнд уулгахаар өглөө.

49. Харин бусад нь—Елиа Түүнийг аврахаар ирэх эсэхийг харцгаая гэв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 27