Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 22:18-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Есүс тэдний хорон санааг мэдээд,—Хоёр нүүрт хүмүүс ээ, та нар юунд Намайг сорино вэ?

19. Надад татварт өгдөг зоосыг үзүүлээдэх гэв. Тэд Түүнд нэг денар өгсөнд,

20. Тэр—Энэ хэний дүрс, бичээс вэ? гэж асуув.

21. Тэд Түүнд—Цезарийнх гэхэд Есүс—Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэлээ.

22. Үүнийг сонсоод тэд мэл гайхаж Түүнийг орхин одлоо.

23. Тэр өдөр (амилалт гэж байхгүй хэмээдэг) садукайчууд Түүн дээр ирж, Түүнээс асуусан нь—

24. Багш аа, Мосе “Хэрэв эр хүн нь үр хүүхэдгүй үхвэл, түүний дүү эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж хэлсэн.

25. Бидэнтэй хамт ах дүү долоон хүн байсан юм. Ууган нь эхнэр авч, үр удмаа үлдээлгүй үхэхэд дүү нь эхнэртэй нь гэрлэв.

26. Хоёр дахь, гурав дахиас авахуулан долоо дахь нь хүртэл ийнхүү үхэв.

27. Бүхний эцэст мөнөөх эмэгтэй ч үхэв.

28. Иймээс амилалт дээр мөнөөх эмэгтэй тэр долоогийн хэнийх нь эхнэр болох вэ? Бүгд л түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд,

бүрэн бүлгийг уншина уу Матай 22