Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 15:17-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Ам уруу орох алив зүйл гэдсэнд ороод арилдгийг ойлгохгүй байна гэж үү?

18. Харин амнаас гарах зүйл зүрхнээс гарч, тэдгээр нь хүнийг бузарладаг.

19. Зүрхнээс хорон муу бодол, аллага, завхайрал, садар самуун, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг зэрэг нь гардаг.

20. Эдгээр нь хүнийг бузарладаг. Харин гараа угаалгүй идэх нь хүнийг бузарладаггүй гэжээ.

21. Есүс тэндээс явж, Тир болон Сидоны нутагт ирэв.

22. Нэгэн Канаан эмэгтэй тэр мужаас ирж,—Давидын Хүү Эзэн, намайг өршөөгөөч. Охиныг маань чөтгөр хэрцгийгээр эзэмдэж байна гэж орилов.

23. Харин Есүс түүнд нэг ч үг хэлсэнгүй. Тэгтэл шавь нар нь ирээд, Түүнээс—Түүнийг явуулаач. Тэр эмэгтэй бидний араас хашхирсаар байна шүү дээ гэж гуйв.

24. Гэтэл Есүс—Би зөвхөн Израилийн гэрийн алдагдсан хонинууд уруу илгээгдсэн юм гэсэн

25. боловч өнөөх эмэгтэй дөхөж ирээд, Түүний өмнө мөргөж,—Эзэн, надад туслаач гэхэд,

26. Есүс—Хүүхдүүдийн талхыг авч, нохдод хаяж өгөх нь сайн хэрэг бишээ гэв.

27. Харин тэр—Тийм ээ, Эзэн. Гэвч ноход ч эздийнхээ ширээнээс унасан үйрмэгээр хооллодог шүү дээ гэсэнд,

28. Есүс—Эмэгтэй ээ, итгэл чинь агуу юм. Чиний хүссэнээр бүтэг гэхэд, охин нь тэр дороо эдгэрчээ.

29. Тэгээд Есүс тэндээс явж, Галил нуурын хавьд ирээд, ууланд гарч тэндээ сууж байлаа.

30. Маш олон хүн Түүн дээр доголон, тахир дутуу, сохор, дүлий болон олон хүнийг авч ирээд хөл дор нь тавилаа. Тэр тэднийг эдгээв.

31. Хэлгүйчүүдийн ярихыг, тахир дутуу хүмүүсийн эрүүл болохыг, хазгар доголонгуудын явахыг, сохруудын харахыг хурсан олон үзээд гайхан, Израилийн Бурханыг алдаршуулав.

32. Есүс шавь нараа Өөр дээрээ дуудаад, тэдэнд—Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Тэд Надтай хамт гурван өдрийн турш байж, ямар ч идэх юмгүй болжээ. Би тэднийг өлөн зэлмүүн явуулмааргүй байна. Тэд замдаа сульдах вий гэхэд нь,

33. шавь нар нь Түүнд—Бид энэ зэлүүд газар ийм олон хүмүүсийг цатгах талхыг хаанаас олох билээ? гэсэнд,

34. Есүс—Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд—Долоо. Бас хэдэн жижиг загас байна гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Матай 15