Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 15:11-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Аманд орсон юм хүнийг бузарладаггүй, харин амнаас гарч буй нь хүнийг бузарладаг юм гэхэд

12. шавь нар нь ойртож очоод Түүнд—Энэ үгсийг тань сонсоод фарисайчууд гомдсоныг Та мэдэв үү? гэжээ.

13. Харин Есүс хариуд нь—Тэнгэрлэг Эцэгийн минь тариагүй алив ургамал үндсээрээ сугалагдана.

14. Тэднийг орхи. Тэд бол сохруудыг удирддаг сохрууд юм. Хэрэв сохор нь сохроо удирдвал, тэд хоёул нүхэнд унах болно гэхэд,

15. Петр Түүнд—Энэ сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаж өгөөч гэсэнд,

16. Тэр—Та нар мөн л ойлгохгүй хэвээр байна уу?

17. Ам уруу орох алив зүйл гэдсэнд ороод арилдгийг ойлгохгүй байна гэж үү?

18. Харин амнаас гарах зүйл зүрхнээс гарч, тэдгээр нь хүнийг бузарладаг.

19. Зүрхнээс хорон муу бодол, аллага, завхайрал, садар самуун, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг зэрэг нь гардаг.

бүрэн бүлгийг уншина уу Матай 15